Оросууд “Эрдэнэт”-ийг хуу цэвэрлэж эхлэв

813

Оросууд “Эрдэнэт”-ийг хуу цэвэрлэж эхлэв

 "Эрдэнэт” үйлдвэрийн Оросын эзэмшлийн 49 хувийг тус улсын Төрийн өмчийн хорооны мэдлээс салгаж Оросын төрийн мэдлийн томоохон активуудыг нэг гарт төвлөрүүлсэн "Ростех” хэмээх аварга корпорацид шилжүүлэх Москвагийн хүсэлтийг манай парламент зөвшөөрөн батламжлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Москва энэ хүсэлтийг анх 2008 онд гаргаж, дараа жил нь "Ростех”-ийн төлөөний хүмүүсийг хамтарсан үйлдвэрийн Захирлуудын зөвлөл болон менежментийн багт байршуулсан боловч УИХ энэ хүсэлтийг нь биелүүлэхээс цааргалсаар долоон жил болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард "Эрдэнэт”-ийн асуудлаар чангахан дуугарч эхэлсэн бөгөөд ингэхдээ ОХУ хамтарсан үйлдвэрийн ашгаас хүртэх 2012 оныхоо ноогдол болох 47 сая долларыг авч чадахгүй байгаагаараа гул барьсан юм. Мөн үйлдвэр жилд 35 сая тонн баяжмал боловсруулах төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаагаас гадна Захирлуудын зөвлөл дэх Монголын тал, Оросын талтай зөвшилцөлгүйгээр бие даасан шийдвэр гаргаж байна хэмээн гомдоллосон билээ. Одоо хүссэн эзэндээ хувиа шилжүүлж авсан тул оросууд шийдвэртэй хөдөлж эхэлсэн бололтой бөгөөд "Зэсийн үнэ муу байгаа боловч менежментийн багийг эрс шинэчлэх зэрэг шинэ стратеги хэрэгжүүлснээр энэ хүнд байдлаас гарч чадна” хэмээн "Ростех”-ийн тэргүүн С.Чемезов хэлсэн байна. "Эрдэнэт”-ийг Оросын талаас удирдахаар болсон "Ростех”-ийн охин компани "РТ-Глобальные ресурсы” авч чадаагүй ноогдол ашгаа нөхөн авахаар монголчуудтай хэлэлцээрт орсноо зарласан бол хамтарсан үйлдвэрийн менежментийн бодлогыг шинэчлэх ажилд "Норильский никель”, "Русал” зэрэг аварга компанийн топ-менежерүүдийг оролцуулж эхэлжээ. Юуны өмнө үйлдвэрийн үндсэн салбар нэгжүүдийн удирдлагыг солихоор завдаж байгаа бөгөөд хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор Оросын "РИВС-проект” инженирингийн компанийн ерөнхий захирал байсан Борис Кутлиныг томилжээ.Улмаар дунд түвшний технологийн нэгжүүдийн удирдлагыг сольж, зах зээлээс өндөр мэргэжлийн хүмүүсийг татна хэмээн "РТ-Глобальные ресурсы” компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Б.Бат

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

813 сэтгэгдэл
:

Оросууд “Эрдэнэт”-ийг хуу цэвэрлэж эхлэв » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex