УИХ ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар ирэх оны төсөв, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Хэрэв өнөөдөртөө багтаж ирэх оны оны төсвийг баталвал түүтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна.
Түүнчлэн төрийн дээд албан тушаалтнууд оффшор дансгүй байх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товложээ.