Ц.Мөнх-Оргил 23 ширхэг хаалгыг 40 сая төгрөгөөр солиулж байна
Төсөв хүндрэлтэй, тэвчиж болох зардлыг тэвчинэ гэдэг нь худлаа болохыг Гадаад харилцааны яамныхны ээлжит тансаглал харууллаа. Энэ яаманд бараг зүгээр шахуу 23 хаалгыг хувийн компаниар 40 сая төгрөгөөр солиулах ажил өрнөжээ. Өмнө нь ажлын бээлий өмсөөд цэцэрлэгийн хана янзалж байсан сайдтан нь хаалга солих зөвшөөрлийг өгч "ногоон гэрэл” асаажээ. Уг нь алх хадаас бариад муудсан гээд байгаа хаалгануудыг засаад янзлаад авмаар л сайд даа...