ЕВРОПЫН ХОЛБОО АСЕМ-ЫН УУЛЗАЛТЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Европын холбооны зүгээс Монгол Улсыг АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад тууштай дэмжихээ илэрхийлэв.
Тус холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж буй бөгөөд Монгол Улс АСЕМ-ын дээд төвшний уулзалтад бэлтгэж буй ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм.
Ноён Майкл Мэтиссэн энэ үеэр "АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Монгол Улс АСЕМ-ын бэлтгэл ажлаа сайн хангаж байна. "АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэг зөвхөн Монгол гэлтгүй ямар ч улсын хувьд томоохон сорилт юм. Монгол Улсын хувьд бэлтгэл ажлыг сайн хангаж байна. Монгол Улсын Засгийн газар олон улсын бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын бага хурлуудыг зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс бид АСЕМ-ыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.