”Барилгын Цахилгааны Олон Улсын Стандартыг Монголд”

1

”Барилгын Цахилгааны Олон Улсын Стандартыг Монголд”

Америк, Канад улсын нутаг дэвсгэр дэх бүх л салбарыг эрчим хүчээр хангах, эрчим хүчтэй холбоотой стандартыг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг чиг үүрэг бүхий Америк, Канадын хамтарсан "Олон Улсын Цахилгаанчин Ахан Дүүс Ажилчдын холбоо” (IBEW)-ны орон нутгийн 134–р салбарт (UnionLocalNumber134)2001-2013 он хүртэл 12 жил ажиллаад ирсэн Ш.Баярсайхантайбарилгынцахилгаан холболтын асуудлаар ярилцлаа.

Ш.Баярсайхан Монгол Улсдаа энэхүү цахилгааны олон улсын стандартыг нутагшуулах зорилготойгоор ирж, судалгааны ажлаа эхлүүлжээ.
-Цахилгааны олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь Монголд ямар хэрэгтэй юм бэ?
Монгол Улсын барилгын салбарт цаашид нэн яаралтай шийдвэрлэвэл зохих эдийн засагт үр ашигтай асуудлууд байгаа юм. Үүнд:
1. Хэрэглэгчдийн тав тухтай байдлыг бүрэн хангах.
2. Цахилгаан хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас найдвартай бүрэн хамгаална. Түүнчлэн барилга, байгууламжийн угсралтын ажлын явц, болон монтажийн ажлыг хийж байх үедцахилгаанаас үүдэлтэй аюулаас найдвартай бүрэн хамгаална.
3. Хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ өдрөөс өдөрт өсч буй энэ үед цахилгаан хэрэглээнээс үүдэлтэй хэт ачаалал, бууруулагч трансформатор шатах, хэт халж муудах, болон хэрэглэгчдийн эд хөрөнгө цахилгаан хэрэгслийг гэмтлээс найдвартай бүрэн хамгаалах.
4. Хэрэглэгчдийн эзэмшилд байгаа цахилгаан утсын эдлэх хугацааг уртасгах. (стандартыг хэрэгжүүлсэн бусад орны туршлагаас үзэхэд 80 хүртэл жилийн хугацаанд ашиглаж байгаа)
5. Үйлдвэрлэл, худалдаа, орон сууц, эмнэлэг, банк, албан тасалгаа, автомашин угаалга, засварын газар, радио, тв -үүд, онгоцны буудал, хөөрөх буулгах замын гэрэл гэх мэт бүх барилга, байгууламжид хаана ч гэсэн газардуулгыг зөв, төгс сайн хийж хүний амь нас, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг бүрэн хамгаалах.
6. Олон улсын барилгын цахилгааны стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулж байгаа шугамын эрчим хүчний алдагдлыг 50 хувиар бууруулах бүрэн боломжтой болох юм.
2012 онд, Олон улсын Барилгын цахилгааны стандартыг Монгол Улсад ашиглах тухай саналыг, Улаанбаатар хотын Эрчим хүчний салбарт ажилладаг байгууллага, компаниудын удирдлага, инженер, цахилгаанчдад танилцуулж санал хүсэлт авахад бүгд талархан дэмжиж урам өгсөн.
Иймд дэлхийн өндөр хөгжилтөй орнуудад аль хэдийн хэрэгжсчихсэн байгаа олон улсын стандартыг Монгол Улсад нэвтрүүлснээр:
• Манай улсад тулгамдсан цахилгааны аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой.
• Манай улсын эдийнзасагт эерэг үр дүн үзүүлнэ. Инженерчлэлийг "программчлан” амьдрал дээр бодитойгоорхэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
• Монголын цахилгаанчдын мэдлэг, ур чадвар бусад орнуудтай ижил өндөр түвшинд хүрэх ба ингэснээр ижил түвшний мэдлэг, чадвартай мэргэжилтэн солилцон ажиллах боломж нээгдэнэ.
• Мөн одоогийн байгаа эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, өргөтгөхөд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
• Стандартыг дагуу ажиллах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих илүү таатай орчин бүрдэнэ.
• Хангалттай олон ажлын байр бий болж хувиараа бизнис эрхлэж ажилгүйдэл багасах бүрэн боломжтой.

-Манайх өнөөдрийг хүртэл стандартгүй явж ирсэн хэрэг үү?
- Монгол Улс цахилгааны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэггүй, бүгдийг импортоор авдаг. Тийм болохоор гаднын бүтээгдэхүүнүүдэд тохирсон стандарттай байх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнөөгийн стандарт цахилгаан хэрэглээний шаардлагыг хангахад дутагдалтай зүйл их байгаа.

”Барилгын Цахилгааны Олон Улсын Стандартыг Монголд”

 


 


-Монгол Улсын цахилгааны стандарт тэгэхээр шаардлага хангахгүй байгаа юм байна. Хэзээнээс хойш мөрдөж буй стандарт юм бэ?
-Тийм ээ, хуучирсан. олон жилийн өмнөх, магадгүй1978 оных. Хамгийн сүүлд олон улсын стандартад Хонконг, ОХУнэгдлээ. Урд хөрш бол ороогүй байгаа. Сүүлд шинээр баригдсан барилгын цахилгааны монтажийг харьцуулан судлахад шаардлдага хангаагүй, төсөв багатай, цахилгааны инженерийн мэдлэг, туршлага, сэтгэл дээр тулгуурлаж хийгддэг нь харагдлаа. Иймээс цахилгааны олон улсын стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Хамтарах, дэмжиж ажиллах хүн хэрэгтэй байна. Канад болон АНУ-д энэ стандартыг гурван жил тутамд сайжруулж шинчлэн гаргадаг юм.

Гүүглийн орчуулга энэ стандартаас зөвхөн нэгээхэн хэсгийг тайлбарласан орчуулга буруу, мэрэгжлийн бус ойлгомжгүй байдаг.
-Тэгвэл энэ цахилгааны олон улсын стандартад хэрэглэгч иргэн ямар хэрэгтэй юм?
-Стандарт гэдэг үг бол нарийвчлан тогтоосон хэмжээ гэж ойлгож болно. Үүнийг мөрдөх нь хэрэглэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрдүүлнэ.


-Та Монголд ирээд орон сууцны хороолол, барилгын цахилгааны холболт ямартүвшинд хийгдсэнийг судалж үзсэн үү?
-Хувийн хаус, орон сууцад хийсэн судалгаасүзэхэдолон улсын стандартыг хэрэгжүүлэх зайлщгүй шаардлагатай байна. Ил утастай, холболт буруу, ашигласан материалууд шаардлага хангахгүй байна. Мантажид ашигласан цахилгааныутасныхэвийн нөхцөлийг хангахад агаар шаардлагатай байдаг. Гэтэл судалж, харсанбарилгуудад цахилгааны утасыг шавардсан тохиолдол харагдлаа. Ерөнхийдөө цахилгааны монтажыг замбараагүй хийдэг нь ажиглагдлаа. Хэрэглээний шаардланга цахилгааны холболтоос болж эрчим хүчийн шугам, тоног төхөөрөмжинийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх ба энэ нь улсын эдийн засагт шууд хамаарна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 онд АНУ-ын Чикаго хотод Монголчуудтай хийсэн уузалтын үеэр "Сурсан зүйлээ монголдоо нэвтруулье " гэж уриалга гаргасныг миний бие зорилгоо болгон "Олон улсын барилгын цахилгааны стандарт”-ыг Монголд нэвтрүүлэх талаар судалгааны ажил хийж, ажиллаж байгаа.
АНУ, Канад болон бусад хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа "инженерчлэл-ийг” анх удаа програмчлан амьдрал дээр бодотойгоор хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа юм. Иймд төрөөс албан ёсны дэмжлэг хүсч байна.


Үүнийг эхлээд мэргэжлийн түвшинд орчуулаад, Монголдоо нэвтрүүлмээр байна гэж та Эрчим хүчний яаманд хандаж, танилцуусан уу?

-Эрчим хүчний яамны сайд Ганхүүд хүсэлт өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтэй байна.

2002, 2004-онд АНУ-ын "Үндэсний Цахилгааны Ажил Гүйцэтгэгчдийн Нийгэмлэг” (NECA) болонIBEW–ынTechnicalInstitute–д Олон улсын барилгын цахилгааны стандартын чиглэлээр суралцан2004-онд "Westside Technical Institute”–д Олон улсын барилгын цахилгааны стандартын, "Residential Journeyman Wireman” ангилал болон Барилга угсралтын үед уг стандартыг бодитоор хэрэгжүүлэх туршилтыг хамгаалан, Канад, Америкийн хамтарсан "Олон Улсын Цахилгаанчин Ахан Дүүс Ажилчдын холбоо”-ны (IBEW Union Local Number 134)-ны 18 мянган гишүүнээс шилдэг "25 –ын эгнээнд” шалгарч

·Edwin D. Hill,

Олон Улсын Ерөнхийлөгч

·Jerry O’Connor

Олон Улсын Байгууллагын-Эрхлэгч

·Michael Fitzgerald, Union Local # 134

Бизнес Удирдагч / Санхүүгийн Албаны Дарга нараар ажил мэргэжлээ үнэлүүлэн мэдлэг ур чадварын дипломоор сайшаагдсан юм.

"Дэлхийн хөгжилтэй орнуудын олон улсын барилгын цахилгааны стандартын үндсэн суурь бүлэг " сэдвээр 2013 оны 03 сарын 28 нд Дугаар 5138 Монгол улсын зохиогчийн эрх авсан.

-Тэгэхээр хамгийн түрүүнд цахилгаан холболтын олон улсын стандартыг эх хэл дээрээ орчуулгаа дуусгах шаардлагатай юм байна. Дараа нь түүнийгээ мөрдөхийн тулд холбогдох хуулийн төсөл, журмыг боловсруулах ёстой юм уу?
-Олон улсын кодтой энэ стандартыг хэрэгжүүлэх хууль гэхээсээ өмнө захирамж гаргаж болно. цахилгааны байцаагч шинээр ашиглалтад орж буй барилгын цахилгаан холболтыг хүлээж авдаг болох нь цахилгаан холболтын чанар, аюулгүй байдлыг хангахад сайнаар нөлөөлөх болно. Судалгаа хийж явахад Зайсанд баригдсан барилгуудад ч, гэр хороололд ч цахилгааны кабелийн утсыг газрын гадаргуу дээр ил татсан байсан. Энэ бол маш их эрсдэлтэй.
-Нийслэлийн зарим газар цахилгааны хүчдэл маш муу, гэрэл нь бүдэгхэн, халуун тогоо, ус буцалгагч хоёрыг зэрэг залгангуут шийд нь буудаг гээд цахилгаантай холбоотой олон гомдол байдаг. Энэ бүхэн бас л үүнтэй холбоотой юу?
-Гэр хорооллын айлыг жишээ болгоё. Монгол-гэрт тохирсон цахилгааны стандартыг тохируулан шинээр гарган хэрэгжүүлж болно. Урьд нь Монгол-гэрт нэг-разетик, чийдэн болон нэг унтраагатай байсан бол одоо цахилгаан хэрэглээний шаардласга өсөж наад зах нь 5-8 цахилгаан бараатай болжээ. Цахилгаан бараа бүр өөрийн гэсэн цахилгааны хэмжүүртэй. Цахилгааны утас бүр нарийн үүрэг оролцоотой. Тиймээс шаардлага хангасан стандарт гээд байгаа юм. Цахилгааны утас удаан хугацаанд бага багаар халж хэт ачаалал үүсдэг, эцэст нь шугмын талын бууруулагч трансформаторыг гэмтээдэг. Нэг трансформатор солиход нэлээд олон мянган ам.доллар шаардлагатай байдаг.
-Сүүлийн үед гарсан галын дүгнэлтээс үзэхэд ихэнх нь цахилгаанаас үүдэлтэй байсан уу?
-Хэдэн жилийн өмнө Шангриллагын ашиглалтад ороогүй барилга орой хүртлээ шатсаныг тайлбарлъя. Энэний гал гарсан шалтгаан нь цахилгааны утас болон холбогч терминалд байсан. Холбогч терминал хөнгөн-цагаан материалтай байх ба тохирсон дулааны даацын хэмжээг стандартад заасан байдаг юм. Гэтэл Шангриллагын барилгад стандартын шаардлага хангаагүй юм билээ. Үүн шиг буруу сонгосон цахилгааны утас болон холболтоос үүдэлтэй хэд хэдэн том гал Улаанбаатар хотод гарснаас гадна гадныхөрөнгө оруулалт даатгалд хамрагдах боломжгүй учраас барилгын компани хохирол амсах магдлалтай байгаа.
-Цахилгаан холболтод шаардагдах утас, материалуудаа Монгол импортоор авдаг уу?
-"Эрдэнэт” үйлдвэрийн охин кампан хэдэн жилийн өмнөөс цахилгааны зэс утсыг хийж эхэлсэн. Бусад материалыг БНХАУ, ОХУ, Солонгос, Япон, ХБНГУ зэргээс оруулж ирж байна.
Ер нь бид хөгжилтэй орнуудтай ижил, нэг стандарттай байх шаардлагатай байна.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

энэ худалч одоо болиосой сурсан үзсэн юмгүй хаяг адрүсгүй гэр оронгүй үзлбин новшоо зайлж үз

чам шиг юмны хийдэг орчуулага гэж юу байдгийн худлаа ярихаа больж үз энэ хүнийг хэн бэ гэдгийг шалгаачээ хүн төөрөгдүүлэхээ больж үз Баярсайхан

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex