"Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шагналын 100 сая төгрөгөө гардан авлаа. Түүнд Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 100 сая төгрөгийг гардуулан өгсөн байна. Л.Чинбат "Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж, монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе" гэжээ.
"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг наймд үлдээд байсан О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар 2016 оны ялагч болсон юм. Тус шоу нэвтрүүлгийн шүүгч СГЗ Ц.Чулуунбат О.Энх-Эрдэнийг алтан хоолойтой хэмээн тодорхойлж, Монголын рок попын урлагт түүний орон буйг тодотгосон билээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.