ХӨГЖЛИЙН БАНКНААС “БЛҮҮМБЕРГ” ТЕЛЕВИЗТЭЙ 1.8 САЯ АМ.ДОЛЛАРААР ГЭРЭЭ ХИЙСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

0

ХӨГЖЛИЙН БАНКНААС “БЛҮҮМБЕРГ” ТЕЛЕВИЗТЭЙ 1.8 САЯ АМ.ДОЛЛАРААР ГЭРЭЭ ХИЙСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

 


 

 

 

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанар Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа. Хөгжлийн банкны шалгалт 2011-2016 оны хоорондын үйл ажиллагааг хамарчээ. Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна хэмээн дүгнэлтэд дурдав. Уг дүгнэлтэд "Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Урсгал зардал, төсөвт өртөг нэмэгдсэн зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Үүнд "Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийсэн, Санкпетрбургт айлчлахад хоногийн 1.2 сая төгрөгөөр төлөвлөсөн. Нийт томилолтын зардал 3.8 сая, сурталчилгааны зардалд 79 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдээлэл өгөв.

ХӨГЖЛИЙН БАНКНААС “БЛҮҮМБЕРГ” ТЕЛЕВИЗТЭЙ 1.8 САЯ АМ.ДОЛЛАРААР ГЭРЭЭ ХИЙСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

 


 

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэгдүгээрт,Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн "Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага ажлын хэсгийн дүгнэлт гэж хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт,Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт,Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын "дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

dnn.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.