Зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй амиа алдсан нь “ДОРНЫН СОЁЛ”-ын балаг уу?

4

Зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй амиа алдсан нь “ДОРНЫН СОЁЛ”-ын балаг уу?

 

 

90 гаруй эмэгтэйн амийг авсан ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг шийдэх хууль дахиад чуулганаар орох нь гэдгийг бид өмнө нь өгүүлж байсан билээ. Ямартай ч тэгээд чуулганаар орлоо.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганаар  өрнүүлэв.  Гэвчиг "Өрнийн соёлын хуулбар, дорнын соёлтой ард түмэнд огт таарахгүй, тунхаглал төдий хууль” гэсэн тодорхойлолтыг А.Сүхбат гишүүнээс эхлээд өгч байх юм. Тэгэхээр хууль батлагчид маань өөрсдөө ийм хандлагатай байгаа нь араасаа эрхгүй харамсал дагуулж байгааг хэлэх хэрэгтэй байх. Эргэн сануулахад, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл өнгөрөгч тавдугаар сард нийгэмд тодорхой болж байсан билээ.

 90 хүний амь нас гэдэг бол дэндүү их харамсал гашуудал дагуулсан тоо гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд батлагдаж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэглэгдээгүй цаас болон хоцорсныг өмнөх парламент дахь эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчлэн найруулж, батлуулаад байсан. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход маш их хүндрэлтэй байсан гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хэлж байсан билээ. Харин  ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасны нэг нь  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. За тэгээд дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд нь ашгүй нэг дахин хуульчлах нь гэсэн хүлээлт үүссэн юм. Гэвчиг өнөөдрийн энэ хандлагаар бол хэцүү байна.

Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан” гэж байв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон гэж байсан. Хуулийн зорилттой уялдуулан: Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх; хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах; хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах; нууцлалыг хамгаалах; салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан гэж байгаа юм.

Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад хэлсэн байгаа.

Өнгөрсөн хавар хууль батлагдсны дараа гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэхдээ "Гэр бүлийн хүчирхийлэлд оногдуулах ялыг Эрүүгийн тухай хуульд тодорхой тусгасан. Түүнчлэн хүчирхийлэлд өртөж, улмаар нэг удаа хариу үйлдэл хийгээд гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүнийг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үздэг болсон. Урьд нь ийм төрлийн гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гээд хүндрүүлэх нөхцөлөөр ял оноодог байсан. Энэ бол буруу. Яагаад гэвэл насаараа хүчирхийлэл дунд байсан эмэгтэй нэг удаа хариу үйлдэл хийгээд, тэр нь хэтрэлттэй болж, гэмт хэргийн шинжтэй болоход хохирогчийг өш хонзон авсан байна гэж үзээд, илүү ял өгдөг байсан. Ийм гунигт байдал одоо арилж, хөнгөрүүлэх нөхцөл заалтаар авч үзнэ” гэж байсан.

Мөн Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох заалт орсон талаар тодотгож байсан. Тухайлбал хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очих үүрэг хүлээнэ. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болжээ. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий болсон гэж байсан.  Харин өчигдөр чуулганаар анхны хэлэлцүүлэг нь өрнөсөн хуулийн төсөл нь энэ мэт зайлшгүй зохицуулалт хэрэгтэй асуудлуудыг хэрхэн агуулж байгаа вэ гэдгийг нийгэм харж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

black silk white border pocket square round handkerchief with trim edge new 45 http://www.sw-ruhagoyacu.com/boger_parowan/unity-princess-cut-engagement-ring husky drum auger plumbing 15 ft. cable drain cleaner sink http://www.sw-ruhagoyacu.com/bosworth_stillings/fashion-8mm-buddha-beads-bracele
t-natural-stone-black-beaded-bracelet-jewelry-for-men diamond shapes choose your perfect diamond blue nile http://www.sw-ruhagoyacu.com/calcium_astatula/80s-earrings-neon-hippie hex socket screwdriver hexagon sleeve screwdriver hex nut screwdriver 4mm http://www.sw-ruhagoyacu.com/charlos_makinen/gator-g-tour-road-case-for-numark-w
-sliding-laptop-platform
1pcs beautiful charm fox elastic hair bands toys for girls handmade knot bow headband hair accessories for womens 2018 http://www.altacosturacp.com/longpond_bonduel/1pcs-beautiful-charm-fox-elastic-h
air-bands-toys-for-girls-handmade-knot-bow-headband-hair-accessories-for-womens-
2018

:

http://www.campuscapacitacionit.com/ground/acheter-chaussures-homme-superdry-en-
ligneacheter chaussures homme superdry en ligne
gigi new york hailey tasseled crossbody bag white women s handbags bags http://www.emdadpaytakht.com/footwear/gigi-new-york-hailey-tasseled-crossbody-ba
g-white-women-s-handbags-bags

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex