Өвөөгөө хөнөөсөн 12 настай хүүгийн сэтгэц өөрчлөлттэй эсэхийг шалгаж байна
Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-г зээ хүү Ч нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээллэсэн билээ.Тухайн өдөр цагдаагийн байгууллагад"Манай хүү өвөөгөө хутгалчихлаа”гэх дуудлага ирсний дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач 57 настай А нь цээжин тус газраа хутгалуулж, их хэмжээний цус алдсан байдалдтай байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан байдаг.
Эх сурвалжийн мэдээллэснээр,хүүгийн өвөө болох А агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж, мэс барьжээ. Хүү өвөө эмээтэйгээ амьдардаг байсан тул өвөө нь түүнийг тэвчишгүй байдалд оруулсан байж болзошгүй байгаа þì áàéíà. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид хэргийн газраас хар өнгийн бариултай, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд мөрийн баримт хураан авчээ.
Одоогийн байдлаар уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус хорооны нийгмийн ажилчид хүүгийн хэрэг дээр мөн ажиллаж буй аж. Мөн12 настай хүү Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн хяналтад байдаг гэсэн мэдээлэл байна.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүгийн өөрийгөө удирдах болон хэрэг явдалд үнэлэлт дүгнэлт өгч чадах эсэхийг шүүх тогтоохоор ажиллаж эхэлжээ.Хэрэв 12 настай хүү сэтгэцийн өөрчлөлттэй нь тогтоогдвол насанд хүрээгүй, мөн хэрэг хүлээх чадваргүй гэх шалтгаанаар хэргийг хаах магадлалтай өндөр аж.
Бид мэдээлэл авахаар дээрх хэргийг хариуцан ажиллаж буй мөрдөн байцаагчаас тодруулахыг оролдсон боловч шалгаж байгаа хэрэг учраас мэдээлэл өгөх боломжгүйгэсэн хариулт өглөө.
-ГЭР
БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ
БАТЛАГДСАН БАЙСАНСАН БОЛ....
Энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.
Хууль хэрэгжиж эхэлвэл гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцох юм. Мөн хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын арга хэмжээ авч байхаар хуульд тусгасан байсан.
Хэрэв хөршүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдвэл хууль, хяналтын байгууллагад заавал мэдээллэдэг байхаар үүрэгжүүлэхээр заажээ. Мөн энэ хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиуд батлагдсан. Эдгээр цогц хуулиудын хүрээнд Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх байлаа.
"Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр нарийвчлан тусгажээ.
Гэтэл УИХ-аар Эрүү болон Зөрчлийн хууль, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ёсчлоогүй гэх шалтгаанаар Засгийн газар эргүүлэн татав. Энэ шийдвэр нь хүчинд автдаг олон эмэгтэйн хүлээлтийг түлхсэн хэрэг болсон юм.
Манай улсад 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль 12 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа аж. Хэрэгжих явцад хуулийг сайжруулах шаардлага гарсан тул УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь хууль санаачлагч руу буцахаар болсон юм.
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ТЕРРОРИЗМААС Ч АЙМШИГТАЙ-
Тоон судалгаагаар 2010-2016 оны хооронд 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авч, 95 хүн нас баржээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар буюу 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна.
Энэ хуулийг өргөн барихаас өмнө Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш, завсрын байдалтай явж иржээ. Үүнээс болоод маш их иргэн эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаараа хохирсоор ирсэн. Ямар ч иргэн хэн нэгэн танихгүй иргэнтэй маргалдаж биед нь гэмтэл учруулсан бол эрүүгийн хуульд зааснаар танхайрсан, хүний биед санаатай гэмтэл учруулсан гэх шалтгаанаар хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Харин ойр дотны болон гэр бүлийнхнээ зодоход гэмт хэрэг биш гэж үзсээр ирсэн нь дэндүү өрөөсгөл юм.
Сэтгэгдэл байхгүй байна.