Оюуны тамирчид дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилжээ

0

Оюуны тамирчид дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилжээ

 

 Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад болж байна. 


Тус тэмцээнд нийт 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлэх юм. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Одоогоор манай баг тамирчид 7 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль буюу нийт 23 медалийн болзол хангаад байна. Мөн манай тамирчид өсвөр буюу дунд нас болон бага насны ангилалд дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Төрөл тус бүр дээр медаль авсан тамирчид:

1 - Нэр зүс, царай

Дунд нас
1. Э.Пүрэвжав - 111 /Монгол/
2. Jamyla Domingo LAMBUNAO - 94 /Филиппин/
3. Н.Энхшүр - 92 /Монгол/

Бага нас
1. Dhruv Manoj - 76 /Сингапур/
2. Han Xiao Hu - 77 /Малайз/
3. Н.Намуундарь - 69 /Монгол/

2 - Хоёртын тоолол

Дунд нас
1. Б.Шижир-Эрдэнэ - 4635 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Н.Мөнхшүр - 4410 цифр /Монгол/
3. Н.Энхшүр - 4080 цифр /Монгол/

Бага нас
1. Н.Намуундарь - 2805 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Huang Yitong - 2565 цифр /Хятад/
3. Yan Jiashou - 2055 цифр /Хятад/

3 - Тооны марафон /1 цаг/

Дунд нас
1. Э.Пүрэвжав - 2646 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Н.Мөнхшүр - 2540 цифр /Монгол/
3. Н.Энхшүр - 2260 цифр /Монгол/

Бага нас
1. Yan Jiashuo - 1508 цифр /Хятад/ (Дэлхийн рекорд)
2. Н.Намуундарь - 1500 цифр /Монгол/
3. Huang Yitong - 1436 цифр /Хятад/

4 - Хийсвэр зураг

Дунд нас
1. Emma Andersson - 527 дүрс /Швед/ (Дэлхийн рекорд)
2. Н.Энхшүр - 374 дүрс /Монгол/
3. Б.Ариунсанаа - 373 дүрс /Монгол/

Бага нас
1. Wang Enyuan - 373 дүрс /Хятад/ (Дэлхийн рекорд)
2. О.Ганжигүүр - 320 дүрс /Монгол/
3. Ouyang Yujie - 276 дүрс /Хятад/

5 - Тооны марафон /Хурд/

Дунд нас
1. Э.Пүрэвжав - 420 цифр /Монгол/
2. Н.Энхшүр - 360 цифр /Монгол/
3. Н.Мөнхшүр - 356 цифр /Монгол/

Бага нас
1. Zhao Yitian - 284 цифр /Хятад/
2. Н.Намуундарь - 280 цифр /Монгол/
3. Yan Jiashuo - 272 цифр /Хятад/

6 - Түүхэн үйл явдал

Дунд нас
1. Н.Энхшүр - 88 үйл явдал /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. З.Цэцэгзул - 83 үйл явдал /Монгол/
3. Liu Zhimeng - 81 үйл явдал /Хятад/

7 - Олон багц хөзөр /1 цаг/

Дунд нас
1. Н.Мөнхшүр - 1560ш хөзөр /Монгол/ (Дэлхийн рекорд)
3. Э.Лхагвадулам - 1196ш хөзөр /Монгол/
3. Б.Ариунсанаа - 1170ш хөзөр /Монгол/

Б.Орхон

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.