Э.Энхмөнх: Дэлхийн багийнхан Хятадын тамирчдыг анх удаа буулган авлаа

4

Э.Энхмөнх: Дэлхийн багийнхан Хятадын тамирчдыг анх удаа буулган авлаа

 

Хятадын хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын"Super brain” шоунд Ази тив болон Монгол Улсаа төлөөлөн оролцож ялагчаар тодорсон ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнхтэй ярилцлаа.

 

-Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Эрдэнэбатхааны Энхмөнх гэдэг. 17 настай, 23 дугаар сургуулийн төгсөх ангид сурдаг. Монголын оюун ухааны академийн ой тогтоолтын дугуйланд хичээллээд хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж, олон улсын мастер болсон. Хамгийн сүүлд энэ сарын 6-нд Хятадад болсон"Super brain” тэмцээнд оролцож ялаад ирлээ.

 

-Оюун ухааны спортоор яагаад хичээллэх болов?

 

-Би2014 оны нэгдүгээр сараас ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар багш манай сургууль дээр ирж миний сонирхлыг татсан ой тогтоолтын маш олон техникийг харуулсан төдийгүй амьдралд хэрэглэхээр чухал сургамжийг хэлсэн. Багшийнхаа яриаг анх сонсоод л ой тогтоолтоор хичээллэх болсон. Хичээллэж эхэлснээсээ хойш улам бүр сонирхолтой санагдаж, их зүйлийг сурч байна.

 

-Анх хаана, ямар тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байв?

 

-2014 оны арванхоёрдугаар сард ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнд оролцож түрүүлсэн. Мөн оны гуравдугаар сард болсон Монгол Улсын ой тогтоолтын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцсон. Ой тогтоолтын спортын арван төрөл байдаг. Тэр төрлүүдээр өөрийнхөө насанд оролцож, нийлбэр дүнгээр дөрөвдүгээрт орж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан.

 

 

-Хятадын хамгийн олон үзэгчтэй "Super brain” шоу таны оролцсон бусад тэмцээнээс юугаараа онцлог байв?

 

-"Super brain” Хятадын хамгийн алдартай буюу дөрвөн хүн тутмын нэг нь үздэг шоу нэвтрүүлэг юм билээ. "Хүний тархи юу хийж чадах вэ” гэдгээр өрсөлддөг гэж ойлгож болно. Хятадын ой тогтоолтын шилдгүүд Герман, Швед, Америк, Англи зэрэг улсын асар өндөр потенциальтай тамирчдыг урьж, өөрийн багтай өрсөлдүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд Хятадын баг жил бүр ялалт байгуулдаг байсан. Харин миний оролцсон энэ жилийн тэмцээний хувьд Хятадын багийг орон орны тамирчдын нэгдэл болсон дэлхийн баг буулган авлаа. Энэ жилийн дэлхийн багт Монгол, Испани, Перу, Австрали, Шведийн тамирчид багтсан. Бид Хятадын оюуны мастеруудтай гурван төрлөөр өрсөлдсөн юм. Надаас бусад дөрвөн тоглогч хоёр хоёроороо баг болж даалгавар гүйцэтгэсэн бол би ганцаараа нэг даалгавар гүйцэтгэж багийн амжилтад нөлөөлсөн. Ингэснээр манай баг хятадуудыг 5:1-ээр буулган авсан.

 

-Ой тогтоолтын тэмцээний үеэр ямар даалгавар гүйцэтгэдэг вэ?

 

-Ой тогтоолтын спортын 10 төрөл байдаг гэж би өмнө хэлсэн. Энэ нь олон улс, дэлхий, улсын чанартай тэмцээн гэдгээс хамаарч хугацаа нь өөр байдаг. Мөн даалгавруудыг урьдаас бэлтгэсэн байдаг ба цаг хугацаатай уралдан гүйцэтгэдгээрээ онцлогтой. Харин"Super brain” тэмцээний даалгаврууд огт өөр байсан. Энэ шоу тэмцээн хүмүүсийг алмайруулж, огшоох даалгаврууд ихтэй бөгөөд санамсаргүй байдлаар шууд даалгавар гүйцэтгэх ёстой болсон. Зөвхөн суугаад цаас хараад тогтоогоод гүйцэтгэх биш биеийн болоод тархины хурдыг давхар шалгадаг. Манай тамирчид өмнө нь ийм даалгавар огт гүйцэтгэж байгаагүй болохоор надад сандрах үе гарсан.

 

-"Super brain” шоунд та ямар даалгавар гүйцэтгэсэн бэ?

 

-Миний даалгавар15*15 хэмжээтэй225 ширхэг шоо байсан. Шоо болгон дээр нь секундэд нэг ширхэг цифр дарааллаараа бус хаа хамаагүй санамсаргүй байдлаар гарч ирдэг. 225 ширхэг цифрийг цээжилж дууссаны дараагаар таван минут дотроо эргэцүүлэн бататгаж төв тайз руу гарахад миний болон өрсөлдөгчийн урд лаазан хана өрөх ёстой. Лаазан ханын дунд 1-9 хүртэлх тоог бичсэн байгаа. Тэгээд том дэлгэцэнд шоо бүхэнд гэрэл гүйнэ гэсэн үг. Тэр үед шоон дээр тоо байхгүй гэрэл гүйж байгаад нэг шоон дээр зогсоод тэрхүү шоон дээр хэдийн тоо байсныг гурван секундэд бодож лаазан дээр байгаа зөв цифрээ авч нөгөө буланд байрлуулдаг юм.

 

-Энэхүү шоу нэвтрүүлэгт оролцоход ямар санагдав?

 

-Их сандарсан. Монгол Улс, Ази тивээ төлөөлөн оролцсон учир надад итгэл найдвар хүлээлгэсэн ар гэрийнхэн болон багш нарынхаа итгэлийг хугалахгүй юмсан гэсэн бодол уяатай байсан. Мөн Хятад улс Монгол Улсыг өөрийн нэг хэсэг хэмээн олон нийтийн хэрэгслээр мэдэгдэх болсон. Би энэ зүйлийг үгүйсгэж эх орноо энэ дэлхийд Хятадаас дээгүүр гэдгийг харуулахыг хүссэн. Тиймээс ч өөрийгөө дайчлан хүссэн амжилтдаа хүрч, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн.

 

 

-Таны оролцсон шоу нэвтрүүлэг Монголд хэзээ гарах вэ?

 

-Монголд гаргах эрхийг Х.Хатанбаатар багш маань авсан. Яг хэзээ гаргахыг нь сайн мэдэхгүй байна.

 

-Монголын тамирчин дэлхийн багт багтсан гэхээр маш сайхан санагдаж байна. Таны дэлхийн аваргад оролцсон амжилт энэхүү тэмцээнд оролцоход нөлөөлсөн үү?

 

-Шоунд би Монгол Улс төдийгүй Ази тивээ төлөөлөн оролцсон. Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дотоодын болон дэлхийн тэмцээнээс 55 медаль авсан байна. Үүнд, 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2015 оны Ази болон дэлхийн өсвөрийн дэд аварга, 2015 оны дэлхийн аваргаар олон улсын хэмжээний их мастерын нэг болсон. Энэ бүх шагнал урамшуулал миний дэлхийн багт орох хөшүүрэг болсон гэж би боддог. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд ихэвчлэн Хятадад болдог учраас миний ур чадвар тэдний анхаарлыг татсан болов уу.

 

-Та одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?

 

-Америкт ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчин оролцдог тэмцээн ирэх зургадугаар сард болно. Уг тэмцээнийг элсэлтийн ерөнхий шалгалттай маш ойрхон зохион байгуулах учраас би оролцох эсэхээ шийдээгүй байна. Ямартай ч ивээн тэтгэгч олох гээд судалж байгаа.

 

-Асар богино хугацаанд дэлхий хэмжээний тамирчин болж чадсаныг харахад маш их хөдөлмөрлөсөн нь мэдрэгдэж байна. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

 

-Бэлтгэлээ тэмцээнд явахаас сарын өмнөөс хийж эхэлдэг. Өглөөнөөс орой хүртэл шаргуу хичээллэдэг. Манай багш"Чи бэлтгэлээ ганц цаг ч хамаагүй өдөр бүр хий” гэдэг. Миний болоод академийн бэлтгэлийг Б.Баасандорж багш маань хийлгэдэг. Энэ дашрамд багшдаа баярлаж талархаж явдгаа хэлье.

 

-Энэ жил дунд сургуулиа төгсөнө. Ямар мэргэжил эзэмшихээр төлөвлөж байна вэ?

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч МУИС-ийн оюутан болох төлөвлөгөөтэй. Эхний нэг жил Монголдоо сураад дараагийн жилээс гадаадад тэтгэлгээр сурахаар бэлтгэлээ базааж байна.

 

Ц.Соёл-Эрдэнэ

- See more at: http://www.unen.mn/content/60630.shtml?alias=sport#sthash.5x00anaz.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex