Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө

0

Туркийн цагдаагийн ажилтан ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг нь хөнөөжээ.

Анкара хотод даваа гаригт /2016.12.19/ уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр болсон энэ аллагын шалтгаан нь ОХУ Сирийн асуудалд оролцож, Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхөд тусалсан явдал гэж үзэж байна. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсныг мэдээлсэн байна.

Тэрбээр Элчин сайдад халдахаар буу гаргаж ирэх үедээ "Алеппог мартах хэрэггүй”, "Аллах Акбар”, "Сирийг битгий март” хэмээн хашгичиж байжээ. Одоогоор түүний ямар нэгэн гэмт бүлэглэлд харьяалагддаг эсэх нь тодорхойгүй байна.

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө

ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карлов Анкарад болсон үзэсгэлэнгийн үеэр үг хэлж байв.

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө

 

Алуурчин этгээд Сири болон Алеппогийн талаар ярьж, орилсныхоо дараа Элчин сайдыг буудсан байна.

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө

Халдлагын дараа цочролд орсон үзэсгэлэнгийн зочид.

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө

 

Үзэсгэлэнгийн ойр орчмыг цагдаагийн хамгаалалтад авсан байдал.

 

Элчин сайд Андрей Карловыг буудан хороож буй бичлэг үлдсэн бөгөөд үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас "Террорист халдлага” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. ОХУ-ын тагнуул болон мөрдөн байцаах ажилтнууд Туркт болсон хэрэг дээр ажиллахаар тус улсад очих талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ 

Хэргийн дараа Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, энэхүү харамсалтай хэрэг хоёр орны диломат харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, алуурчдыг илрүүлэхэд хамтран ажиллахаар ярилцжээ. Туркийн ерөнхийлөгч Анкара дахь ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгажээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалтай холбогдуулж мэдэгдэл хийгээд байна. Тэрбээр энэхүү эмгэнэлт явдлыг "Орос-Туркийн харилцааг муутгах, цаашлаад Сирийн хямралыг дэврээх гэсэн өдөөн хатгалга. Энэ бүхний хариуд Москва  "Терроризмтай тэмцэх тэмцлийг өргөжүүлнэ. Алуурчид үүнийг удахгүй мэдрэх болно" гэлээ.

Путин амь үрэгдсэн Элчин сайд Карловыг "Сайн дипломатч” байсныг дурсаад, төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгожээ. Мөн тэрбээр гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ



 


 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex