Нийт 320 сая төгрөгийн их хэмжээний гар утас нуусныг илрүүлжээ
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б нь 39 сая төгрөгний гаалийн татвараас зайлсхийсэн их хэмжээний гар утас илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 9-ны өдөр Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа Nissan.J маркийн суудлын авто машиныг зогсоон, тээшинд үзлэг хийхэд арван хайрцаг бүхий их хэмжээний гар утаснууд байсныг шалгуулахаар тус аймгийн Эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ. Дээрх утсуудыг шалгалгахад Улаанбаатар хотод оршин суух "Теди” гар утасны худалдаа, үйлчилгээний төвд лангуу түрээслэж бизнесс эрхэлдэг гэх Б, Э нар нь гарал үүсэл нь тодорхойгүй арван хайрцагтай их хэмжээний гар утас байсан байна.
Үүнд apple компанийн 375 ширхэг, LG брэндийн 47 ширхэг, nokia компанийн 479 ширхэг, Samsung, vega, sky маркийн 479 ширхэг, бусад улсад /БНХАУ-д/ үйлдвэрлэсэн 132 ширхэг, нийт 1444 ширхэгийн нийт 320.0 орчим сая төгрөгний барааг 93 сая орчим гаалийн татвар төлөхөөс зайлсхийн улсын хилээр нууж оруулж ирсэн байсныг илрүүлэн Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлжээ.
У.УРАНЦЭЦЭ