Мөрийтэй тоглоомын газрын эздэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

0

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг шалгажээ. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Quiza буюу Б.Батцэнгэлийн тушаалаар олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотод 20 гаруй ийм газар ажиллаж байсан бөгөөд тэнд мөрийтэй тоглоом тоглож байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан удаа дараа очиж шалгахад "Зөвшөөрөлтэй” хэмээн хууль сахиулагчдыг үл ойшоодог байсан юм.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журамд тэрбээр автомат гэдэг үг нэмж оруулаад 20 гаруй газарт тусгай зөвшөөрөл олгосон аж. Уг нь журмын дагуу бол "Тэнгис”, "Өргөө” кинотеатрын дор байрладаг шиг тоглоомын газар л ажиллуулах ёстой байтал мөрийтэй тоглуулж байсан нь цагдаагийнхны шалгалтаар илэрчээ.

Хэдэн жилийн өмнө буюу 2006 онд манай улсад рулет тоглоом ихэд дэлгэрч, олон ч хүн мөрийнд хамаг мөнгөө алдаж байсан. Тэр үед манай хууль хяналтын байгууллагынхан хориглох арга хэмжээ авснаар рулет овоо цэгцэрсэн. Тэр үед уг тоглоомыг хятадууд дэлгэрүүлсэн бөгөөд тус улс ч бас хориглосон гэдэг юм билээ.

Өдгөө манай улсад газар аваад байгаа автомат тоглоом гэгч нь дээрх рулетийн ширээний хэлбэрийг өөрчилж хийсэн, Хятадаас гаралтай, ажиллах зарчим нь дээрх тоглоом шиг юм байна.

Хэн нэг тоглогч 7000-70.000 төгрөгөөр карт авч цэнэглээд, түүгээр шувуу буудах, загас барих гэх зэрэг тоглоом тоглодог байж. Энд тоглож байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь л мөрийгөө авдаг, үлдсэн нь тухайн тоглоомын газарт ашиг болж үлддэг гэнэ. Ингэж олон хүн мөрийтэй тоглоомд донтон, эд хөрөнгөө мөнгө хүүлэгчдэд алдаж байгаа учраас цагдаагийнхан өнгөрсөн сарын 14-28-нд шалгалт хийсэн байна. Улмаар мөрийтэй тоглоомын тоног төхөөрөмж 150 гаруйг хураан авч, 20 гаруй хүнийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасан "Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж буй аж.

unuudur.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex