As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Сурагчдын амралт ирэх пүрэв гаригаас эхэлнэ

0

Сурагчдын амралт ирэх пүрэв гаригаас эхэлнэ

 Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс буюу ирэх пүрэв гаригаас эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана.

Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.  

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт 

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

Б.ЗАЯА

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.