Агаарын бохирдлыг шүүхэд өгнө

0

 

 

Хятадын хойд нутгийг нэлэнхүйд нь хамарсан агаарын бохирдлоос сэргийлж чадаагүй хэмээн хэсэг хуульч Засгийн газрыг шүүхэд өгөхөөр баримт цуглуулжээ. Тэд нийгмийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлсэн хэдэн арван сая иргэний санал хүсэлтийг төлөөлж магадгүй юм. Бээжин болон бусад олон хотыг зургаан өдөр дараалан утаа нөмөрч, "улаан зэрэглэл”-ийн түгшүүр зарласнаар сургууль, үйлдвэрүүд, замын хөдөлгөөн хаагдаад байсан. Мягмар гарагт л гэхэд нийслэлд утаа өтгөрч харанхуйлсны улмаас 350 гаруй нислэг цуцлагджээ.

Чинхуа их сургуулийн улс төрийн профессор Ву Киан "Энэ бол хуульчид анх удаа агаарын бохирдлын талаарх бодлогыг шүүмжлэн Засгийн газартай захиргааны шүүхээр заргалдаж байгаа тохиолдол. Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнд нэг үе шат болж байна. Бохирдол анги давхарга ялгаагүй бүх хүнд хамаатай. Хүмүүс энэ асуудлыг улам илүү ойлгодог болж байна” хэмээв.

Хуульчдын захидлыг твиттерийн Хятад хувилбар болох Weibo сайтад тавьсан боловч хэд хэдэн комментыг арилгажээ. "Хүнд бохирдол” гэдэг үг тус сайтын топ сэдвийн нэг болсон агаад одоо 230 сая уншигчтай байна. Захидлын тухай хэд хэдэн нийтлэлийн холбоосыг нээж болохгүй байгаа нь тэдгээрийг мөн устгасан гэсэн үг. Under the Dome гэдэг баримтын сайтыг өнгөрсөн жил 160 сая хүн үзсэний дараа хянагчид хаасан билээ.

Бээжин дэх Олон нийт, байгаль орчны хүрээлэн хэмээх ТББ- ын захирал Ма Жун "Эсэргүүцлээс гадна байгаль орчныг хуулийг хэрэгжүүлэх өөр олон арга зам бий. Бохир агаар ялгаруулсны хор уршиг нь зам дээрх машины тоог хязгаарласан өртөгөөс хавьгүй их” гэж үзэж байна. Бээжинд замын хөдөлгөөнд оролцох машиныг дугаараар хязгаарлсан нь агаарын бохирдол ихэссэн үед авдаг байнгын арга хэмжээ болжээ.

Сүүлийн үед иргэд бохирдлоос үүссэн хохирлоо онлайнд бичих нь нэмэгдсэн явдал Засгийн газар болон компаниудад агаарыг цэвэршүүлэх шахалт болно гэж ноён Ма найдаж байна. Түүний ТББ "бичил тайлан” нэртэй апп ажиллуулан 3000 компани хорт утаа ялгаруулалтын хуулийг хэрхэн мөрдөж байгааг бодит цагийн хэмжилтээр харуулж, гурван сая хэрэглэгчид хүргэдэг аж.

Түүнчлэн санал гомдлыг Weibo-д постлох буюу холбогдох яам, тамгын газар мэдээлдэг аж. Бээжингийн гадаад харилцааны их сургуулийн профессор Киао Му шүүх хуульчдын заргыг хүлээн авахгүй байх гэж үзэж байна. Хятадын Засгийн газар цахилгаан хангамжийг нүүрсний эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зорилт тавьсны зэрэгцээ хойд нутгийн хүнд үйлдвэрүүдийг аажмаар татан буулгах алхам хийж байгаа. Гэвч шинжээчдийн хэлснээр Хятад улс агаарын бохирдлын олон улсын стандартад хүрэхийн тулд хорин жил зарцуулах хэрэгтэй аж.

Юань Ян

Засгийн газрын мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex