Улстөржлөө гээд утаа багасахгүй, Харин …

0

 

Жил бүрийн яг энэ үед "Агаарын бохирдол өндөр, стандартаас давсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх өнөө хэдэн үгс чих дэлсдэг.

Энэ жил ч мөн адил утааны тухай яриа газар авч эцэг эхчүүд жагсаал зохион байгуулахаа зарлаад байгаа. Утаа угаасаа байсан. Жилээс жилд ихсэж, газар авсаар өнөөдрийн энэ байдалд хүрээд байна. Гэтэл манайхаас утаанаас хэрхэн яаж салах вэ гэхээсээ илүү утааг улстөржүүлж нэг нэгнээсээ бурууг хайсаар өнөөдрийг хүрлээ. Агаарын бохирдлын асуудал зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн нийтийн асуудал болоод байгаа. Гэхдээ манайхаас бусад улс орон хүн амынхаа эрүүл мэндийн төлөө агаарын бохирдолд их ач холбогдол өгч илүү бодитой тэмцдэг байна.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад л энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн үед Бээжин хотод агаарын хүнд бохирдлыг илтгэх улаан өнгийн дохиог анх удаа ажиллуулжээ.

Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйлдвэрлэлээ түр хязгаарлах арга хэмжээ авсан байна. Харин Парист утаанаас салахын тулд нийтийн тээврээ үнэгүй болгосон байна. Ингэснээр автомашинаас ялгарах хорт утаа багассан байна. Мөн Лондон 1950-аад оны үед хамгийн их агаарын бохирдолтой хот байсан бөгөөд төр засгийнхан нь бодлогоор түүхий нүүрс түлэхийг хориглож, хогоо ил задгай шатаахаа больсон байна. Харин одоо бол Лондон хот хамгийн цэвэр хотуудын нэг болсон шүү дээ.

Ер нь, БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемал зэрэг олон улс орон хөгжингүй үедээ нүүрс хэрэглэдэг байсан. Тэдний зарим нь одоо ч хэрэглэж байгаа. БНХАУ-ын хувьд нүүрснээс татгалзахын тулд эхлээд утаа бага ялгаруулдаг зуух хэрэглэсэн байдаг. Үүний дараа айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах зэргээр асуудлыг шийджээ. Дээрх улс орнууд болон олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч "хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ. Учир нь Улаанбаатар хотын хувьд хамгийн бага бохирдолтой хэсэг бол Баянзүрх дүүргийн "Ургах наран” хороолол болон Хан-Уул дүүргийн "Мишээл экспо” орчмын газруудад 190 гэсэн үзүүлэлттэй байна. Харин хамгийн их агаарын бохирдолтой хэсэг бол Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу орчимд 2336 буюу Бээжингийн агаарын бохирдлоос 4.6 хувиар давсан байна. Харин энэ сарын 18-нд дээрх үзүүлэлт бүр 4000 руу дөхжээ. Монгол Улсын гурван сая хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж гамшгийн хэмжээнд хүрч цөөхөн хэдэн Монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байгаа нь нууц биш. Азийн цагаан дагина "Утаанбаатар” гэдэг хочтой болоод удлаа.

Одоо бол нийслэлчүүд бараг урдах замаа харахааргүй саарал утаан дунд амьдарч байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна. 2000 оноос орон нутгийн иргэд нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, гэр хороололд суурьших болсон нь нүүрс түлэх айл өрхийн тоог эрс нэмэгдүүлсэн. Зөвхөн гэр хорооллын айл өрхийн түлсэн нүүрсний утаа, үнс нурам, бохир ус гэлтгүй хотын хаа ч тэр хог хаягдалдаа дарагдаж, хөрсний бохирдолыг их хэмжээгээр үүсгээд байна.

Гэтэл төр засгаас агаарын бохирдолыг дан ганц утаатай холбон тайлбарлаж, хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж байгаа нь нууц биш. Агаарын бохирдолын оргил үе нь өвлийн улирал хэдий ч, бусад улирлуудад ч агаар дахь тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас хэдийн давсан. Агаарын бохирдол ийнхүү жилийн дөрвөн улиралд үргэлжилсэнээр нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элдэв төрлийн халдварт өвчин, харшил, хорт хавдарын өвчлөл эрс нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад, агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаа асар их хорт бодисыг агаарт цацаж байдаг юм. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн улаанбаатарчуудад мэдэгдэхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй. Амьсгалын замын халдвар болон зүрх, судас, тархи, мэдрэлийн гаралтай өвчнүүдийн хамрах хүрээ нэмэгдэж, хотын иргэд дархлаа султай болсон нь агаарын бохирдолтой шууд холбоотой болохыг эмч нар хэлж байгаа. Ялангуяа хүүхэд, хөгшчүүд хорт утаанд өртөмтгий байгаа нь сэтгэл зовоосон асуудал болжээ.

Манай улсын хувьд агаарын бохирдолтой тэмцэх тал олон арга хэмжээ авч, маш их хэмжээний мөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд иргэдээ торгох, татвар авах хуулиудыг хамгийн түрүүнд баталдаг байсан хэрнээ хүн ардынхаа эрүүл мэндэд аюул заналхийлэл хийсэн хорт утаанаас салах хуулийг санаачилж чадаагүй.

Одоо бид утааг улс төржүүлж хэн нэгнээс бурууг хайж суухаасаа илүү утаанаасаа хэрхэн, яаж салах талаар хамтдаа тэмцэж зөв шийдлийг олж агаарын бохирдолтойгоо бодитой тэмцэх зайлшгүй шаардлагатай байна.

Т.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex