Улаанбаатарт Хятадын туг мандах ёстой гэж хэлсэн Роберт Куок “Энержи ресурс”-ээр халхавч хийн Тавантолгойд орж ирэх үү?
Роберт Куокийн мэдэлд Хятадын "China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн "Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг "South China Morning Post” сониныг эзэмшдэг "News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй "Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. "Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.
Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани "Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг "QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг "Kerry Group”-тэй тохиролцсон талаар, "Kerry Group” нь 2008 онд "QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой тэрбумтан хужаа өвгөн болоод монголын тэрбумтан хоёрын хооронд нарийн ширийн холбоо байдаг гэх мэдээлэл гарч байсан байдаг.
Уг нь Энержи ресурс, Шинхуа, Сумитомотой хамт 49 хувь дээр орж ирэх тухай л бид ярьж байсан. Гэтэл ингээд 51 хувьтай холбоотойгоор яригдаж эхэлж байгаа нь анхаарал татсан асуудал юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.