Ханиад хүрч, хатгаа авахад түрүү булчирхай үрэвсдэг
Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн гол эрхтэн. Төмсөгнөөс эр бэлгийн эс үүсч түрүү булчирхайд хадгалагдаж байдаг. Хэрэгтэй үед тэнд хадгалагдсан эр бэлгийн эс шээсний сүвээр цацагддаг онцгой үүрэгтэй. Иймээс түрүү булчирхай анатомын хувьд маш их өвчлөмтгий байдалд оршдог. Давсагны гарах хэлбэр дээр шээсний сүвийг наймын тоо шиг ороож түрүү булчирхай байрлана.
Гэтэл ханиад хүрч, хатгаа авах, бөөр өвдөхөд шээсээр бактери ялгардаг учраас түрүү булчирхай үрэвсдэг. Нэгдүгээрт, бэлгийн замын өвчин, мөн үрэвсэлт болон бактерийн гаралтай өвчнөөс үүснэ. Хоёрдугаарт, сэтгэл санааны болон хөгшрөлтөөс хамаарч түрүү булчирхай томорно. Ингээд томроод ирэхээр шөнө шээнэ. Шээс тасалдаж гарах, дүлж шээх шаардлагатай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг болохоор түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн өмнө хэлсэн шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй.
Бага зэрэг архи уухаар шээс нь хаагдаж давсгаа цоолуулж гуурс, уут зүүгээд явж байгаа хүмүүс маш их байна шүү дээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд ганцхан түрүү булчирхай ч биш ер нь ямар ч өвчнийг эрт оношлоод эмчлүүлчихвэл ямар нэгэн зовлон зүдгүүрт хүрэхгүй. Бэлгийн замын өвчнөөс болсон байна уу, хөгшрөлтөөс хамааралтай өвдөж үү гэдгийг оношилсны үндсэн дээр эм болон тариагаар эмчлэх аргаа сонгож үйлчилдэг.
Эрчүүдийг залуу, дунд, ахмад насанд нь түрүү булчирхайг эмчилдэг арга тусдаа байдаг юм.
Зууны мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.