Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амиа алджээ
Замын цагдаагийн албаны шуурхай утсанд өчигдөр зам тээврийн ослын 190 дуудлага иржээ. Үүнээс орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн тийш 40 километрт шороон замд Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 38 настай Б, зорчигч 29 настай Б нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтжээ.
Түүнчлэн өнгөрсөн шөнө согтуугаар автомашинаа жолоодож явсан 50 жолоочийг илрүүлж, арга хэмжээ авч ажиллажээ
eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.