Хүй долоо худгийн замд автын ослоор дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас хохирчээ
Өнгөрсөн баасан гаригт Хүй долоо худгийн замд автын ноцтой осол гарчээ. Тодруулбал, 08 дугаар сарын 05-нд 20.00 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй долоо худгийн замд T.Prius маркийн авто машины жолооч нь T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж T.Prius маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн 3 хүүхдийн амь нас хохирч, таван хүн гэмтжээ.
Мөн түүнчлэн амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн дөрвөн осол хэрэг бүртгэгдэж 5 хүний амь нас хохирч 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хөдөө орон нутагт, Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд H.Accent маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч 4 хүн гэмтсэн.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд K.Sorento маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 09 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон. Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.