Сайн хувьцааны сураг тасраад хагас жил боллоо
Монголчууд 1 сая 650 мянган иргэн долоодугаар сард хувьцаагаа зарах хүсэлт гаргасан. Гэтэл мөнгө нь хоёр удаа 100 мянгаар бууснаас хойш сураг тасарлаа. Олон иргэн өнөөдрийг хүртэл "Хэнд хандах ёстой вэ”, "Хувьцаанаас маань хасагдчихсан мөртлөө мөнгө нь миний дансанд орж ирэхгүй байна. Яах хэрэгтэй вэ” гэсэн иргэд хаа сайгүй. Тэд бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын баталсан "Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдаж, хувьцаагаа худалдсан иргэд юм. Гэтэл Ж.Эрдэнэбатын засгийн газар сайн хөтөлбөрийг зогсоож ийм л үр дүнд хүрээд байна. Хэдий УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоол гэсэн гурван ч удаагийн тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч, эргээд түүний хишгийг хүртэж 300 мянган төгрөг ч болтугай авах гэсэн иргэдийн оролдлого бүтэлгүй болов. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрлэсэн хувьцааг иргэдээсээ худалдаж авна гэдэг зарчим анхнаасаа буруу байсан аж. Тиймээс энэ хөтөлбөр эхлэл дээрээ зогссон. Одоо иргэд үлдсэн мөнгөө авах битгий хэл мартаад дууслаа. Монголбанкнаас хувьцааны талаар тодруулахад засгийн газар нэгэнт зогсоосон учир ямар ч гүүлгээ хийгдэхгүй гэж хариулж байна. Ууг нь эдийн засаг сэргэвэл ЭТТ-н 1072 ширхэг хувьцааг нөхөн олгоно гэж ерөнхий сайд мэдэгдсэн ч эдийн засаг мөддөө сэргэхгүй гэдэг нь ойлгомжтой. Иймээс л 300 ширхэг хувьцаагаа засгийн газартаа зарах хүсэлтэй 1 сая 650 мянган иргэн хоосон хоцорох болж байна. Хэдий Засгийн газар худалдах гэрээ байгуулсан ч мөнгөө авч амжаагүй иргэдийн хувьд гэрээний дагуу мөнгөө аваагүй л бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа тань хэвээрээ үлдэнэ гэж мэдэгдэж байсан ч, аль хэдийнээ хувьцаанаас нь хасагдчихсан байгаа. Ардчилсан намын хийсэн ажлыг Ардын нам зогсоосноос болж ард иргэд нь хувьцаагаа зарсан мөнгөгүй, хувьцаачгүй хоосон хоцорлоо. Үүнийг шийдэх чадал ч энэ засагт алга
Сэтгэгдэл байхгүй байна.