К.Кардашяныг дээрэмдсэн хэргээр 15 хүнийг баривчилжээ
ПАРИС./ВВС/. Өнгөрсөн 10 дугаар сард Ким Кардашян-Уэстийг дээрэмдсэн хэрэгт холбогдуулан 15 хүнийг баривчлаад байна гэж Францын хэвлэлд мэдээлжээ. Цагдаагийн хувцас өмссөн хоёр залуу Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашянд буу тулган түүнийг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Дээрэмчид Кардашяны байрлаж байсан тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнд дайран орж, түүнийг 00-ын өрөөнд хүлж орхисон байна. Үүний дараа тэд ойролцоогоор 11.2 сая доллароор үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг хулгайлан зугтжээ. Д.Нямтулга
Сэтгэгдэл байхгүй байна.