63 настай эмэгтэйг гэртээ байхад нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
СХД-ийн 4-р хороо .....тоотод оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних этгээд энэ сарын 25-нд 17 цагийн үед гэрт нь орж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн гэрт нь орж ирэн зодож, чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авч, мөн Нокиа брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн хэргийг Сонгионхайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлсэн этгээдийг баривчилж дээрэмдсэн эд зүйлийг хураан авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 1973 онд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Э гэгч үйлдсэн байжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.