"Central Tower"-т бөмбөг тавьсан байж болзошгүй тул онц байдал зарлалаа
"Central Tower"-т бөмбөг тавьсан гэх мэдээлэл гарч, барилгыг чөлөөлж байгаа талаар мэдээлэл гараад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Central Tower-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл манайд өгсний дагуу бид шалгаж байна" гэлээ.
Тус барилгад ажиллагсдын хэлж байгаагаар 15-р давхарт бөмбөг тавьсан гэх мэдээллийн дагуу 17:00 цаг өнгөрч байхад хүмүүсийг барилгаас гаргажээ.
15-р давхарт "Энержи ресурс" компанийн оффис байрладаг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.