Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

0

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

 

20:16

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

Сэнтрал тауэрын зургадугаар давхарт бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн хэргийн мөрөөр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсээр байна. Одоогоор бөмбөг болоод тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй ч шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа ажээ. Сүрдүүлэгч этгээд өөрийгөө Данийн иргэн гэж хэлсэн ч батлагдаагүй бололтой. Эл хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгахаар болжээ.


18:45

Сэнтрал тауэрын ойролцоох замыг хаахгүй гэв

Хэргийн газарт яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, барилгыг тусгаарлаад байна.  Харин тусгайгийн зургаан цагдаа, хоёр үнэрч нохой нэмэлтээр ирж, тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгаж, илрүүлэх ажиллагааг явуулж буй гэлээ.   

Барилгын гаднах 200 метр талбайг цагдаа, онцгойгийнхон бүсэлсэн ч, Сэнтрал тауэрын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ.

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

17:44

Бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлэгч Данийн иргэн байжээ

Улаанбаатар хотын төвд байрлах "Сэнтрал тауэр"ын зургадугаар давхарт "Бөмбөг дэлбэлнэ” гэж сүрдүүлсэн хэрэг өнөөдөр /2017.01.09/ гарлаа. Сүрдүүлсэн иргэнийг саатуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид хэргийн газарт тэсэрч, дэлбэрэх бодис байгаа эсэхийг илрүүлэхээр  шуурхай ажиллаж буй тухай албаны эх сурвалж NEWS агентлагт мэдээллээ.

Сүрдүүлэгч этгээд "Сэнтрал тауэр"-ын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны  байранд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахаар 16.00 цагийн орчимд очсон байна. Ингээд Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзуулах боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Энэ тайлбарыг сонссон Дани улсын иргэн элчин сайдын яамны ажилтантай үл ойлголцож, бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Энэ үед Сэнтрал таурын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж буй аж.

Одоогоор цагдаагийнхан барилга дотор байсан бүх хүмүүсийг байшингаас гарахыг зөвлөж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

 

Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ

 

news.mn

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex