Дуучин Хишигдалай гадил идэж буй бичлэгийг үзсэн хүмүүст ингэж хариу барив
Саяхан дуучин А.Хишигдалай гадил жимс идэж байгаа бичлэг сошиалд тарсан. Үүнийг харсан зарим нөхөд элдвийг бичиж харагдана лээ. Бүр жимс идсэн талаар нь А.Хишигдалайгаас хүртэл асуугаад амжээ. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаараа бичсэн байна. Тэрбээр "Намайг тэр зураг, бичлэгээ үзсэн үү юм хэлээч л гэхийн !!!! Би одоо яах вэ дээ? Ямар үхэлтэй нь биш !!! кк. Тэр яахав төрийн толгойд суугаа луйварчдаа л муул намайг муулаад утаа арилахгүй кккк” хэмээн бичжээ.