Супермодель Кэйт Мосс 23 жилийн дараа шүтэн бишрэгчээ баярлуулав
Тэгвэл Кэйт 23 жилийн тэртээ хүлээж авсан нэгэн захидалд хариу өгчээ. Инстаграм дахь өөрийн хуудсан дээр 42 настай Мосс 20 гаруй жилийн тэртээ хүлээж авсан захидлынхаа гэрэл зургийг нийтлэв. Захидлыг түүнд Фиона гэдэг бүсгүй ирүүлсэн аж.
Фиона захидалдаа "Би загвар өмсөгч юм уу үсчин болохыг мөрөөддөг хүн. Намхан биетэй, дээр нь түргэн хоолонд дэндүү дуртай тул хоёр дахь мэргэжлийг нь сонгосон. Хэдэн жилийн дараа би чиний үсийг засаж, тайзан дээр гарахаас чинь өмнө нүүр амыг чинь будахыг хэн мэдлээ. Ингэхэд чи Жонни Депптэй үнэхээр үерхэж байгаа юм уу? Хэрэв тийм бол надад өөрийн болон түүний гарын үсгийг явуулаач. Эсвэл хариу захидалдаа хамт авахуулсан гэрэл зургаа хийнэ үү” гэж бичжээ.
Кэйт Мосс саяхан Фионад өөрийн гарын үсэгтэй намтар номоо илгээхдээ дэндүү удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчсөн аж. Энэ түүх хэрхэн үргэлжлэхийг хүлээх л үлдэв.
Сэтгэгдэл байхгүй байна.