Кэйт Моссын охин сэтгүүлийн нүүр чимэв
Супер модель Кэйт Мосс Италийн "Vogue” сэтгүүлийн нүүрийг 13 настай охин Лайла Грэйсийнхээ хамт чимжээ. Тус сэтгүүлийн энэ сарын дугаар ээж охин хоёрын зурагтайгаар гарч буй юм. Тэд хоёул "Версаче” брэндийн нүүр царай болж байгаа юм байна. Супер модель бүсгүйн охин өмнө нь нэг л удаа сэтгүүлийн нүүрт гарч байжээ.
Тодруулбал, 2011 онд Кэйт Мосс Жэймс Хайнсетэй гэрлэх үед тэдний гэр бүлийн хуримын зураг "Vogue” сэтгүүлд гарч байсан удаатай. Тэгвэл эхийгээ хуулсан мэт дуурайж төрсөн бяцхан охин ирээдүйд ээж шигээ супер модель болох нь гэсэн таамаг аль хэдийнэ америкийн шар сайтуудад өрнөөд амжжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.