Жилд 120 хүүхэд 1200 хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барж байна
Өнгөрсөн таван жилийн хугацаанд АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг олон улсын судлаачидтай хамтран агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийжээ. Тэдний судалгаанаас авч үзвэл 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцорын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтран хийсэн байна. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж байна.
Улаанбаатар хотод жилдээ 7,000 орчим хүн нас бардгаас агаарын бохирдлоос 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон гэж судлаачид үзэж байна. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзжээ.
Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гараад байна. Улаанбаатар хотыг агаарын бохирдлыг бууруулахгүй бол ийнхүү жилдээ 13,000 хүнийг хорт утаанаас болж алдах том эрсдэл нүүрлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.