Монгол охин “Vogue” сэтгүүлийг чимэв
Загвар өмсөгч Б.Ялгуун "Vogue” сэтгүүлд Италийн алдарт "Marco De Vincenzo” брэндийн "pre-fall 2017” цуглуулгын нүүр царай болжээ. Түүний өмссөн загвар нь нэлээд этгээд хэв маягтайн дээр ази бүсгүйн дүр төрх, онцлогийг гаргасан байна.
Б.Ялгуун сүүлийн үед олон улсын загварын ертөнцөд танигдаж буй залуу бүсгүйчүүдийн нэг бөгөөд дэлхийн алдартай "IMG Models” агентлагтай гэрээ байгуулахаар болсон сураг дуулдаж буй.
Нутгийнхаа нэрийг дэлхийн загварын тайзнаа гаргаж яваа залуу бүсгүй Б.Ялгууны хувьд Марко Де Винченцогийн нэрээр нэрлэгдсэн брэндийн нүүр царай болсон нь түүнд хэр их ирээдүй буйг харуулж байгаа гэлтэй.