Өргөст хэмх, тарагны дэглэм өдөрт 2 кг жин хасна
Цаг хугацаа өнгөрөх тусам л хүний биед олон төрлийн хортой бодис, шавхдас хуримтлагдсаар байдаг. Харин биеийг цэвэрлэх зорилгоор мацаг барих нь хамгийн сайн сонголт болдог.
Тэгвэл нэгхэн өдрийн турш мацаг барих нэгэн гайхалтай үр дүнтэй, арга бол тараг болон өргөст хэмхийг хэрэглэх явдал юм. Хүмүүс энэхүү аргыг жингээ хасах болон эрүүлжих зорилгоор ашигладаг. Өдөрт зааврын дагуу мацаг барьснаар та дор хаяж 2 кг жинг ядах юмгүй хаячихна. Харин мацаг барих өдрийг амралтын өдрөөр сонгох нь илүү дээр юм.
Тараг нь хоол боловсруулах системд гойд сайнаар нөлөөлдөг төдийгүй ходоод гэдэсний ханыг цочроодоггүй, зөөлөн үйлчилгээтэй хүнс юм. Харин өргөст хэмхэнд хүний биед тэжээл өгдөг натри, кали, ус мэтчилэн элементүүд агуулагддаг.
Мацаг барих дүрэм
Мацаг барих дүрмийн хамгийн чухал зүйл бол тарагны тослог 1 хувиас ихгүй байх ёстой. Тухайн өдрийн мацаг барих дэглэмд 1 кг шинэхэн өргөст хэмхийг 5 хэсэгт тэнцүү хувааж хэрэглэнэ. Эхний хэсгийг өглөө бэлтгэхдээ ногоон амтлагч ногоо болон оливын тосоор амтлан /давс ашиглахгүй/ өргөст хэмхээрээ шинэ ногооны салат бэлтгэн хэрэглэнэ. Дараа нь 1 аяга тараг ууна.
Өглөө цайнаас 3 цагийн дараа 2 дахь хэсэг болох өргөст хэмхийг ямар нэгэн салат бэлтгэлгүйгээр түүхийгээр нь иднэ. Үдийн цайны үеэр дахин нэг хэсэг өргөст хэмхээр салат бэлтгэн хэрэглэнэ. Ингэхдээ амталгаанд нь нимбэгний шүүс болон оливын тос, бяслаг /моцарелла/ зэргийг оролцуулна.
Үд дундын алдад дахин нэг хэсэг өргөст хэмхийг мөн түүхийгээр нь шууд хэрэглэнэ. Үүнийгээ 1 аяга усаар даруулна. Оройн хоолонд хамгийн сүүлчийн үлдсэн өргөст хэмхийг хэрэглэх ба хөнгөн чанарын, аминдэмээр баялаг салат бэлтгэн хэрэглээрэй. Унтахынхаа өмнө мөн тарагаа ууна.
Анхаар: Аливаа нэг архаг хууч өвчинтэй, жирэмсэн, хөхүүл хүн, хүүхдүүдэд энэ аргыг хэрэглэхийг хориглоно.
Эх сурвалж: www.woman.ru
Сэтгэгдэл байхгүй байна.