Утаа, түгжрэлээс салах нэг арга бол их дээд сургуулиудын хот байгуулах
Хэдэн жилийн өмнө Монгол улсын ЗГ-аас их дээд сургуулиудыг Багануурт нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийгдэж байсан байх учиртай. Одоо тэгээд тэр бодлогоо үргэлжлүүлэхэд л болно. Төр засгийн бодлого гэдэг тууштай цэгцтэй үргэлжлэж байх ёстой.
Хичээлийн байр сав, Багш, Оюутаны амьдрах байр сав, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн Цэцэрлэг, Спортын иж бүрэн стадион гэх мэтээр Багануурт барьж болох байх.
Дээр дурьдсан Их дээд сургуулиудын хотын төвд байх байшингууд хуучирсан тул эрт оройгүй нурааж шинээр барина. Тиймээс тэр барилга барих зардлууд Төр засгаас уван цувсан байдалтай угаасаа гардагаараа гарна. Барихдаа л Багануурт барина гэж ойлгох хэрэгтэй.
Дээрх Их дээд сургуулиудын одоогийн хотын төвд байрлах төрийн өмчийн газрыг нь өндөр үнээр дуудлага худалдаагаар зараад цугласан мөнгөөр нь Багануурт эрүүл газарт бүтээн байгуулалт хийж болох буй заа.
Хөдөөнөөс Улаанбаатарт орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бодож орж ирдэг аж. Харин хотод орж ирсэн хөдөөний хүүхдүүд маань 4-5 жил сураад нутаг буцдаггүй юм билээ. Тиймээс сургуулиар нь дамжуулаад шинэ хот үүсгэж болохоор санагдсан.
Дэлхий дээр ийм сургууль бараадаж үүссэн хотууд их олон байдаг гэнэ лээ. Мөн АНУ, ОХУ, Герман мэтийн улсын Их дээд сургуулийн салбаруудыг ч төрийн бодлогоор Багануурт байгуулан суурьшуулж болох байх.
Зун Их дээд сургууль амарсны дараа Улаанбаатар хот маш сэлүүхэн болдог доо. Автобус ч хоосон шахуу яваад л, Баар саванд ч үйлчлүүлэгчид цөөрдөг, мөн ЦЕГ-ын мэдээнээс харахад гэмт хэргийн тоо ч цөөрдөг гэнэ лээ.
Харин намраас эсрэгээрээ согтуу хөлчүү, хулгай дээрэм, танхай, зодооны хэрэг эрс нэмэгддэг гэдэг судалгаа байдаг юм.
Г.Баян
Сэтгэгдэл байхгүй байна.