МУИС-ийн төлбөр нэмэгдэхгүй

0

Жил бүрийн намар буюу шинэ хичээлийн жил дөхөхөөр их дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл эцэг эхчүүд болон оюутнуудын хувьд хамгийн чухал асуудал болдог. Сургалтын төлбөрийг ихэнх сургуулиуд тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж нэмдэг бөгөөд түүнээс давуулан нэмэх нь ч бий. Үүнийгээ сургалтын материаллаг бааз сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх зэргээр тайлбарладаг. Мөн сургалтын төлбөрийг тухайн жил сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Өнгөрсөн жил л гэхэд, их дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэлх хувиар нэмэгдсэн.

Харин энэ жилийн хувьд Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж ШӨХТГ-аас мэдээлсэн. Учир нь, Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг өнгөрсөн хавар хичээлийн жил дуусахаас өмнө зарлах шаардлагыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хугацаанд ганц ч сургуулийн захиргаанаас төлбөр нэмэхтэй холбоотой ямар ч мэдээлэл ирүүлээгүй юм. Тиймээс олон нийт ирэх хичээлийн жилд сургуудиудын төлбөр нэмэгдэхгүй гэсэн ойлголттой байгаа.

Тэгвэл, МУИС сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал, МУИС-ийн удирдах зөвлөлийн өнгөрсөн зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна.

Мөн ШӨХТГ-аас "Ирэх хичээлийн жил улсын их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэх асуудал үүсгэнэ” гэсэн юм.

 

 Т.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex