С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг өнөөдөр шүүнэ

0

 Ардчиллын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хагас хаалттай болно. Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б. Мөнх-Эрдэнэ, С. Оюунчимэг нар, улсын яллагчаар Б. Батжаргал, Ж. Сандагсүрэн нар тамилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм. Харин хэргийн хохирогч, гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцоно хэмээн албаныхан мэдээллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.1,  91.2.4,  91.2.6,  91.2.10,  91.2.11,  91.2.12,  91.2.13,  91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж. Энэ нь сэжигтнээр татаад байгаа Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд дээрх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үг.

Эдгээр заалтыг задалж үзвэл, 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10. хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн (энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй), 91.2.11 .бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, 91.2.12 онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.15 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Эндээс "УИХ-ын гишүүн болон Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг шунахайн сэдэлтэйгээр, захиалгаар, урьдчилан үгсэж тохиролцон, онц хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хөнөөсөн” хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Уг нь 18 жилийн турш мөрдөн байцаагчид, Ажлын хэсгийнхэн энэ хэргийн үйлдэгчийг улс төрийн зорилготой, захиалгат аллага үйлдэгчийг хэмээн удаа дараа зарлаж байсан билээ. Тэр ч бүү хэл цөөнгүй хүн "С.Зоригийг хөнөөсөн хэргийн цаана "Эрдэнэтийн хувьчлал, улс төрийн сандал суудлын төлөөх маргаан, ашиг сонирхол байсан нь гарцаагүй” хэмээн ярьж, бичиж байлаа. Тэгвэл энэ Удаад хэргийг мөрдөи шалгасан хууль хяналтынхан "улс төрийн зорилготой, захиалгат аллага биш” гэж үзэж байгаа бололтой. Хэрвээ тийм бол С.Зоригийг хөнөөсөн энэ хэрэг ахуйн хүрээний аллага болж таарна.

ШҮҮХ ХУРАЛД ХЭН ХЭН ИРЭХ ВЭ

Монголын ард түмний 18 жил хариу нэхсэн шүүх хурал маргааш болох гэж байна. Гэхдээ уг хуралд оролцогчдын нэрс дотор С.Зориг агсны амь насаа алдсаныг гэрчлэх цорын ганц хүн гэгдэж буй Д.Булганы нэр байсангүй. Түүнийг олон нийт уг хэргийн гэрчээр оролцоно хэмээж байсан ч албан ёсны мэдээлэлд түүний нэр бичигдээгүй байгаа юм. Харин С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ гэсэн хүмүүс гэрчээр оролцох нь тодорхой болжээ. Үүнээс гадна яллагдагчаар татагдаад байгаа хотын мээр асан Э.Бат-Үүлийн нэр ч хуралд оролцох хүмүүсийн нэрс дунд байхгүй байна. Уг хэргийг жил гаруйн хугацаанд шалгахдаа "Маш нууцын зэрэглэлд шалгаж байгаа” хэмээж буй учраас зарим холбогдогч, яллагдагчийн нэрийг нийтэд ил зарлаагүй байж болох юм.

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ ГЭХ СУРГААР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ
2015 оны арваннэгдүгээр сард С.Зориг arcны гэргий Б.Булганы хуулийн байгууллагы яллагдагчаар татаж саатуулснаар энэ хэрэг шинэ сэжигтнээр нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг саатуулсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Ингэснээр уг хэрэгт сэжигтнээр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн малчин, тогоочоор ажиллаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хүний амь хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нарыг өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр саатуулсан нь тодорхой болсон юм.

О.СОДБИЛЭГ ОЛОН НИЙТЭД ХАНДАВ
Уг мэдээлэл цацагдсанаас cap орчмын дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагийн орчимд талийгаач Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг "Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намаиг дуудаж. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг маань дахин хэлмэгдүүлэх гэж байна. Монголоо гэх сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” гэж твийтертээ жиргэж байв.

Б.БУЛГАНЫ ЭЭЖ ӨДӨР ТУТМЫН СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ

Б.Булганы ээж Д.Байгаль охиныгоо саатуулагдсанаас хойш нэг ч удаа уулзаж чадаагүй тухайгаа өдөр тутмын сониноор олон нийтэд дэлгэсэн юм. Түүнчлэн тэрбээр "Хар багтай хүмүүс байсан гэсэн.

Энэ явдлын дараа манай гэрт хөгшин намайг айлгах гэсэн юм байлгүй, баг өмссөн долоо, найман хүн орж ирсэн. Тэд чинь их сүртэй юм байна лээ. Манайхыг нэгжээд л байсан. Манай гэрээс юу эрж, хайсан юм бол. Ямар өчигдөр болсон хэрэг биш дээ, би ч гайхаж л байлаа. 17 жилийн өмнө манайд ирж нэгжлэг хийж байгаагүй юм. Гэтэл яагаад сая охиныг баривчлагдсаны дараа нэгжлэг хийж байгаа юм бол гэж бодсон.

Тагнуулын ерөнхий газраас тус хэргийг ямар үндэслэлээр "маш нууц”-ын зэрэглэлтэй шалгаж байгаагаа бидэнд огт тайлбарлаж өгдөггүй. Үүнээс дүгнэхэд нууц гэсэн далбаан дор байцаан шийтгэх ажиллагаа хууль бус явагдах шүүх хуралдааныг хаалттай хийж, тус хэрэгт ямар баримт авагдсан, юу хэлсэн, өмгөөлөгч хэрхэн өмгөөлсөн зэрэг бүх зүйл хаагдмал явагдаж Б.Булганыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн улс төрийн золиос болгож болзошгүй.

Миний бодлоор охиныг минь биш, тэр захиалагч гээд байгаа хүнийг нь барих, олж тоггоох учиртай юм биш үү. Эрдэнэтээс хоёр эрэгтэйг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн. Миний охин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэж мэдүүлэг өгсөн бололтой юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй биш хоёр эрэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бололтой. Охин минь болохоор "Би үнэнийг л хэлнэ, буруугүй хүнийг хэлмэгдүүлж хоёр эрэгтэй гэж хэлэхгүй” гэсэн байна лээ. Хэвлэлээс харахад тэр баривчлагдсан залуус "Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр” гэж бичсэн байсан. Тэд 35 орчим насных гэнэ. 17 жилийн өмнө бол тэд 18 орчим настай байсан юм биш үү. Хөгшин би бодохдоо ийм насны хүмүүс бусдыг захиалгаар хөнөөх үү. Ш.Отгонбилэг агсан ч бусдыг захиалгаар алуулахаар малчин, тогооч хоёроо явуулах уу. Бодвол энэ хуулийн байгууллагад надаас илүү ухаантай хүмүүс ажилладаг байлгүй дээ. Сураг сонсоход нэг залуу нь тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй, эхнэр нь нотолгоог нь бүрдүүлээд гомдол гаргасан гэж сонссон. Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл ч гэсэн энэ талаар дуугараасай гэж бодох юм. Э.Бат-Үүлийн малгай тухайн үед хэргийн газраас олдсон гэдэг. Хэвлэлээр түүний талаар хачин л юм бичих юм байна шүү дээ. Гурван өмгөөлөгч авсан гэсэн сураг гарч байсан” хэмээн ярьсан байдаг.

Э.БАТ-ҮҮЛИЙГ С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ

Өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татан байцаалт авсан юм. Тэрбээр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж "Өнөөдөр намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт намайг яллагдагчаар татаад байна. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. 2000 оны сонгуулиар МАН маш том ялалт хийж, найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагг хорьсон. Хүнд гар ч хүрээгүй байхад зодсон гэх үндэслээр шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед н.Цогтбаяр Ч.Амарболдын доор байсан. Тэр намайг хорьсныхоо төлөө дэд хурандаа болсон. Прокурор хүчингүй болгосон чинь намайг яллагдагчаар татсан. Ингэж гүжирдсээр ирсэн билээ. Энэ хэргийн дараа намайг дахин юу асуугаагүй. Яриа ч үгүй. Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би прокурорт шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм. Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа "маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа.

Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил угшрах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш  16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон үс, цусны харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг яллагдагчаар татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Б.БУЛГАНЫГ СУЛЛАВ

Э.Бат-Үүлийг уг хэрэгт яллагдагчаар татсан өдөр буюу 2016 оны есдүгээр сарын 12-нд С.Зориг агсны гэргий Б.Булганыг суллав. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байсан юм. Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжиггнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн гэх тайлбар хэлж байв. Түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилдлага, тайлбар өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн сулласан гэж байв.

Л.ЖАВЗМАА: МИНИЙ ХҮҮ С.ЗОРИГ АГСНЫГ ХӨНӨӨГӨӨГҮЙ

Өдгөөгөөс жил гурван cap гаруйн өмнө Орхон аймгаас Б. Содномдаржаа, Т Чимгээ, хүний амь хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн үхэлтэй холбоотойгоор яллагдагчаар татан өнөөг хүртэл хорьж байгаа юм. Хэрэгт хариуцагчаар татагдсан Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай утсаар халбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш болох тов гарчээ. Та хамгийн сүүлд хэзээ хүүгэйгээ уулзсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт очиж уулзсан. Тэгэхэд хүү минь "Шүүх хурал удахгүй болно гэсэн. Нээлттэй болох байх гэж өмгөөлөгч хэлж байсан. Гэхдээ хэрэг хийгээгүй, хүн алаагүй хүнийг юуг нь шүүх гээд байгааг ойлгохгүй байна.
Миний ээж тайван байгаарай. Хүү нь тийм зүйл хийгээгүй гэж дахин хэлье. Хилсдүүлж, биднийг хүн алсан болгоод л энэ хэргийг хаах зорилго зарим хүнд байгаа бололтой. Гэхдээ ингэж хохирогч болмооргүй байна” гэсэн.

-Та өмгөөлөгчтэй нь холбогдож байгаа юу. Шүүх хуралд хэрхэн оролцох тухай тантай ярилцсан уу?

-Холбогдоогүй хэд хонож байна. Би өмгөөллийн хөлснийхөө талыг өгч чадаагүй байгаа. Гэхдээ хүүгээ хэрэг хийгээгүй гэж бодож тайвшрах ч хууль, хяналтынхан хилсээр явуулах гээд улайрч байгааг мэдрээд байна. Шүүх хурлыг хаалттай явуулна гээд зурагтаар сая гарч байна. Ямар учраас хаалттай явуулах гэж байгаа юм бол. Би нээлттэй явуулмаар байна. Хүүг минь хилсээр гүтгэж, шоронд хийх гэж байхад би юу ч хийж чадахгүй сууж байна шүү дээ.

-Содномдаржаа таны хэд дэх хүүхэд билээ. Ямархуу зан араншинтай хүн бэ?
-Миний гурав дахь хүү. Хүүхдүүдийн минь дотроос хамгийн дөлгөөн, тайван, өревч, нэнжин сэтгэлтэй нь. Хүн алах нь битгий хэл хорхой ч алж үзээгүй байх. Хүүг минь хэлмэгдүүлж байгаа хилс хэрэг гэдгийг дахин дахин хэлмээр байна. Эгч нь нойргүй болсон. Нойр хүрэхгүй болохоор их ядардаг юм байна. Хүүгийн минь дөрвөн нялх хүүхэд, эхнэр нь энд мөн ялгаагүй ял эдэлж, тарчилж байна.

-Танай хүүг 2012 оноос хойш хуулийн байгууллагынхан мөшгиж байсан тухай яриа байдаг. Энэ талаар та юу мэдэх вэ?

-Хүүг минь жил гурван cap гаруйн өмнө гэнэт л бидэнд ч мэдэгдэхгүйгээр бариад явчихсан байсан.

Бид баригдсанаас нь гурван сарын дараа С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж барьсан гэдгийг мэдсэн. Хүү минь С.Зориг агсныг хүнд алуулахад дөнгөж 22-хон настай байсан. Хүн алах нь битгий хэл хүүхдээрээ амьтан дөнгөж ажлын гараагаа эхлүүлээд явж байсан. Гэтэл хууль хяналтынхан 2012 оноос эхлээд хүүг минь тандаж тагнаж байсан гэсэн мэдээлэл өгсөн. Алхам тутамд нь мөрдөж байсан юм билээ. Учир нь Амгаланбаатар гэж хүний амь хөнөөгөөд 25 жилийн ял авч, Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдсан хүний үгээр хүүг минь тагнаж, чагнаж байгаад аваад явчихсан. Энэ бол зохиомол, худлаа зүйл. Миний хүү С.Зориг агсныг хөнөөгөөгүй. Би энэ үгийг хэдэн удаа хэлж, ярьж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ би дахиад хэлье. С.Зориг агсныг амиа алдсан өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан. Аав нь өвсөн дээрээс унахад хүү маань "Аавыгаа алчихлаа” гэж орилоод, аав нь "Би амьд байна аа” гээд босч ирсэн тухай ярилцаж байснаа би тод санаж байна. Биднийг цай ууж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээ дамжуулж байсныг ч санаж байна. Ийм байхад л хүүг минь барьж хорьчихоод, одоо хаалтгай шүүх хурал хийж, хилсээр ял оноох гээд байна.

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex