"Бүргэдчин охин" үнэхээр баримтат кино мөн үү?

0
 "Бүргэдчин охин" үнэхээр баримтат кино мөн үү?
ЛОНДОН. /ВВС/. Бүргэдээр ан хийхэд суралцаж буй Монголын казах охины тухай "Бүргэдчин охин” баримтат кино нь олон нийтийн санаа бодлыг хуваагдахад хүргээд байна.

Энэхүү баримтат кино нь Оскарын шагналд өрсөлдөх эрх авч чадаагүй хэдий ч Их Британийн кино, телевизийн урлагийн шилдгүүдэд олгодог "Bafta award”-ын төлөө өрсөлдөж байгаа юм. Гэтэл үзэгчдийн зарим нь энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн баримтат кино гэдэгт эргэлзэж байна. "Энэ бол бодит амьдралаас сэдэвлээгүй, зохиолын дагуу хийсэн кино” гэсэн мэдээллийг "Бүргэдчин охин” киноны найруулагч Отто Белл эрс үгүйсгэн няцааж байна. "Бүргэдчин охин”-ы түүх маш энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм. Улаан хацартай, 13 настай Айшолпан Нургайв гэдэг эрэлхэг зоригт охиныг аав нь морьтой бүргэдээр ан хийхэд сургажээ. Ер нь бол эрэгтэйчүүд л бүргэдээр ан хийдэг аж. Харин Монголын баруун хойд нутгийн Баян-Өлгий аймагт жил бүр болдог бүргэдээр ан хийгчдийн тэмцээнд энэ охин оролцсоноор олон хүнийг алмайруулсан юм. Нэгэн кино шүүмжлэгч "Бүргэдчин охин”-ыг "fairytale documentary" буюу "үлгэрийн баримтат кино” гэж тодорхойлжээ. Англи хэлний энэ хоёр үг холбоо үг болж нэг дор орох нь тун ховор.  Баримтат гэхээсээ илүүтэйгээр уран сайхны шинжтэй гэсэн санааг илэрхийлэхдээ энэ хоёр үгийг хамтад нь хэрэглэдэг байна. Энэ киноны талаар анх олон нийтэд сурталчлахдаа "Айшолпан бол 2000 жилийн түүхэн дэх анхны бүргэдчин эмэгтэй” гэснийг Америкийн түүхч Адриенн Мэр "энэ бол худал” гэсэн юм.

Казахын бусад бүргэдчин эмэгтэйчүүдийн талаар энэ кинонд огт дурдаагүй, мөн эцгийн эрхт ёсны талаар хэтрүүлэн өгүүлсэн нь хүмүүст буруу сэтгэгдэл, ойлголт төрүүлж байна гэж түүхч Мэр болон бусад шүүмжлэгчид үзэж байна. Бүргэдээр ан хийхийг хүссэн эмэгтэй хүн бүрт бүргэдчин болох үүд хаалга нээлттэй байдаг гэж түүхч Мэр ярьжээ. Үүний дараа киноны уран бүтээлчид тайлбараа "Айшолпан өөрийн гэр бүлийн 12 үеийн түүхэнд бүргэдчин болсон анхны эмэгтэй хүн” гэж зассан байна.

2014 оны дөрөвдүгээр сард Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденски "Бүргэдийн баяр”-ын үеэр Айшолпан охины зургийг авч, нийтэлсэн юм. Түүний зургийг харсан Отто Белл найруулагч "Бүргэдчин охин” баримтат кино хийхээр шийдэн Монголыг зорьсон бөгөөд охиныг киноныхоо гол дүр болгосон билээ. Түүхч Мэр энэ киног шүүмжилсэн хэдий ч "Айшолпан бол яахын аргагүй баатарлаг охин. Бүргэдийн баярын үеэр тэмцээнд оролцохдоо түүний гаргаж байгаа эр зориг болон авъяас чадвар үнэхээр биширмээр, гайхамшигтай” гэж ярьжээ.

Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex