Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнийг 100 хувийн хөнгөлөхөөр боллоо

0

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна.

 

Иймд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай" 215 дугаар тогтоолыг тус яамнаас санаачлан батлуулсан.   Улмаар холбогдох сайд нарт дээрх асуудлыг нэн яаралтай анхаарах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн юм. Тус чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн долоо хоногт хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

 

Тэгвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд  эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөхөөр тусгажээ.

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

 

/үнэ-төгрөг

 

 

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

 

/үнэ-төгрөгөөр/

 

 

ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex