ЭМЯ хөл хорио тогтоох саналаа хотын даргад хүргүүлжээ

0

ЭМЯ хөл хорио тогтоох саналаа хотын даргад хүргүүлжээ

Эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн тохиолдолд яаралтай хязгаарлалтын арга хэмжээ авахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад зөвлөдөг аж. Тэгвэл манай Улаанбаатар хотод сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг эзэлж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээ авахаас аргагүй болжээ.

Тиймээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хязгаарлалтын арга хэмжээ авах тухай саналаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан бичгээр энэ сарын 7-нд хүргүүлээд буй. Хязгаарлалтын арга хэмжээ гэдэгт цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, амралтын хуваарийг зохицуулах, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрын ажиллах цагийг богиносгох, хаах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хийхийг хэлдэг аж.

Энэхүү хязгаарлалтын арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газдаас тодруулах гэсэн боловч дорвитой хариу хэлсэнгүй. ЭМЯ-ны нэгэн эх сурвалж харин ч "Энэ бол тийм ч сүйдтэй зүйл биш. Манайд угаасаа өдийд ханиад томуу газар авдаг шүү дээ. Гэхдээ ДЭМБ-аас ийм зөвлөмж өгдөг тул тэр дагуу хотын даргад албан бичиг хүргүүлсэн. Түүнээс биш заавал тэгэх ёстой гэж албадаагүй” гэх нь тэр. Албан бичгийнхээ хариуг ч нэхээгүй гэнэ. Юу гэсэн үг вэ.

"Амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл хязгаарлалтын арга хэмжээ ав” гэж ДЭМБ зөвлөсөн болохоор л ор нэр төдий албан бичиг хүргүүлсэн болохоос түүнийг биелүүлэхгүй байсан ч яах вэ гэсэн үг үү. Дэлхий нийтэд хүүхдүүд бөөн бөөнөөрөө ханиад томуу тусаад эхэлбэл хязгаарлалтын арга хэмжээ авах ёстой, монгол хүүхдүүд болохоор өдийд угаасаа олноороо өвддөг "уламжлалтай” тул тэгэх хэрэггүй гээд зөнд нь орхиж болохгүй байлтай.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат харин Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ "Ханиад томуу гуравдугаар сар хүртэл их байдаг. Бид цаашид нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Энэ долоо хоногт багтаан Батлан хамгаалах яамны харьяа Нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой Хүүхдийн тасаг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой Хүүхдийн тасгийг өргөжүүлэн, 35 ортой болгохоор төлөвлөсөн. Мөн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан газруудаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөхгүй байна.

Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах асуудлыг Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна” хэмээн ярьсан байна билээ. Төлөвлөж, ярьж суух биш, хэрэгжүүлэхгүй бол хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсоор л байна шүү.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс болоод анх удаа хязгаарлалтын арга хэмжээ авах, эсэх дээрээ ирээд буй энэ үед нийслэлийн Засаг дарга С.Батболд дээрх албан бичигт ямар хариу өгөхийг тодруулах гэсэн боловч "Өнөөдөртөө (өчигдөр) багтаад хариу өгнө” хэмээсээр 20.30 цаг өнгөрөөчихөв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр энэ сарын 6-ны байдлаар харьяа эмнэлгүүдийнх нь орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Тэдний 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөнүүдийн 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа аж. Насанд хүрэгсдийн орноос 281-ийг нь хүүхдүүдэд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавих зэргээр зохицуулж буйгаа тэд хэлж байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас хүртэл эвхдэг 30 ор аваачин, ханиад томуутай "тулалдаж” байна гэхээр дэндүү өрөвдөлтэй юм.

Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахдаа тус газрын дарга Л.Төмөрбаатар "Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал юм. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмж, орны тоог ч мөн боломжоороо нэмэгдүүлэн, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөөс шалтгаалах бүхнийг мөн хийж, олон нийтийн газарт бага насны хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байхаас эхлээд аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэргээр амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал байна” хэмээн ярьсан юм. Анагаахын оюутнуудыг хүртэл дайчлаад нийслэлд 700-гаад эмч, мэргэжилтэн, сувилагч нараар гэрээр үзлэг хийлгэж буйгаа албаны хүмүүс хэдхэн хоногийн өмнө зурагтаар ярьж байв. Тэгвэл байдал газар дээрээ ямар байгааг энэхүү сурвалжилгаас харж болно.

unuudur.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex