Д.Ухаанзаяа: Эрлийз хүмүүс Хятадын ёсыг дагаж Цагаан сараа тэмдэглэсэн

4


"Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай уулзаж ярилцлаа.

 

-Азийн орнууд цагаан сарын баярыг нэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн цагаан сар хэдийд болох талаар санал зөрөлдөх юм. Энэ тухай хоёулаа ярицлагаа эхлүүлье.

-Монголчууд бид өөрсдийн гэсэн шашин соёл, зурхайн номлолтой номт хаадын  үр сад. Бидний бүх зүйл бусдаас хамаарахгүйгээр өөрийн гэсэн шинж төрхтэй. Манайхан Төвдийг дуурайлаа гэж яриад байдаг нь туйлын буруу юм. Бурхан багш "Дүйнхэрийн ёс" номыг номлохдоо Төгсбуянтын  одон зурхайн ёсыг гаргасан байдаг.  Төгсбуянтын зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм шинэчлэн тиглэсэн. Ингэхдээ байгаль цаг уур, газрын тогтоц, од эрхсийн хөдөлгөөн болоод Монгол хүний  ёс заншилтай нь  төгс нийцүүлэн Төгс Буянт шинэ зурхайн ёсыг номлосон, энэ номлол нь нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай юм. Төгс Буянтын зурхай Монголоос өөр газар байхгүй. Монголчууд сарны хэлбэрийг ихэд аждаг, энэ бүхэн зөвхөн Төгс Буянтын зурхайд л тусгагдсан. Харин шар зурхайн хувьд Юан улсын үед хааны зарлигаар үүссэн түүхтэй. Шар зурхайн ёсонд сарыг шинийн нэгнээс 30 хоног хүртэл хөөж явсаар нэг хоног илүүддэг. Ингэж явсаар жилийн эцэст  илүүдсэн өдрүүд нь бүтэн нэг сар болдог.  Энэ илүүдсэн сараа эзэн хааны зарлигаар хаана ч хамаагүй хүссэн сардаа оруулдаг байсан. Харин манайд бол  орох ёстой тэр газраа л яг  ордог. Үүгээр энэ жил шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа юм. Цаг уур хэдий дулаарч байгаа ч гэсэн шинийн нэгэнд од эрхсийн хөдөлгөөнийг ажвал  яв цав таарна.

 


 

-Гэтэл шар зурхайгаар цагаан сар тэмдэглэсэн хүмүүс байна? 

-Хатуухан хэлэхэд,  Хятадын ёсыг даган тэмдэглэж байгаа бол  эрлийз хүмүүс болж байгаа юм. Хятад улс хэмээх том айлын бодлого чанга. Монгол Монголоороо үлдэх, тусгаар тогтносон байдлаа бататгаж өөрсдийн зурхайн ёсоо л дагах ёстой. Хэрвээ  Хятадууд манай шашин соёлыг өөрийнхтэйгээ нэгтгэчих юм бол бид Хятадын эрхшээлд орох аюултай. Энэ бол үндэсний аюулгүй байдалд хамаарах том асуудал учир Монголчууд Төгс буянтын зурхайн ёсоо дагах учиртай..

-Тун удахгүй "Алтан унжлагат” хэмээх  тахиа жил гарах гэж байна. Ирэх тахиа жилийн өнгө ямархуу байх нь вэ? 

-Тахиа жилийн өнгө ерөнхийдөө сайхан байна. Газар тариалан, үр тариа сайхан боловсрох, жилийн дунд үед хур чийг ихтэй. Шороон үхрийн шинжээр үхэр хариулагч нялх балчир хүүхэд байгаа учраас тахиа жил хүүхэд нялхаст ээлтэй, хөгшдөд дунд зэрэг, залууст ширүүн жил байх болно. Гарч байгаа жил хүн бүрт өөр өөр буух нь тодорхой. Иймд хүн бүр тухайлан засал номоо хийлгүүлэх хэрэгтэй.

- Жил нь орж байгаа хүн заавал засал ном хийлгүүлэх ёстой гэдгийг мэддэгээс  бус жил нь ороогүй хүмүүсийн хувьд  төдийлөн тоодоггүй. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном  хийлгэх вэ? 

-Жил орж байгаа хүмүүсийн  "дайсан" жил  нь орж байгаа учраас засал номоо сайн хийлгүүлэх нь тодорхой. Тухайн жил нь угтаж, дагаж  орсон ч бай  хүн бүр жилийнхээ эхэнд засал номдоо шамдана. Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргахаас гадна бие мах бодийн зурлагаа заавал гаргаж засал, номоо хийлгүүлнэ. Мөн суудлын засал хийлгүүлнэ. Тухайн гарч байгаа жилийн хэдэн сард суудалтай гарч  байна тэр үедээ маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.  Тухайлбал,”Мөс ханзрах үеэр сонор сэрэмжтэй байх” гэж зурхайд буусан бол гол усны ойр явахдаа сэрэмжтэй байна гэсэн үг. Тухайн хүний хийморь сүлд нь яг тэр үед маш доройтсон байдаг. Жилийн заслаа шинийн 15-ны дотор хийлгүүлбэл мэдээж  сайн. Эл өдрүүд адислагчтай өдөр учир буян хураахад түм бум болон арвиждаг. Энгийн өдрүүдээс хэд дахин илүүтэй буян ном хурна гэсэн үг юм.

 


 

-Шинийн нэгний өглөө анхаараах ёстой зан үйл юу вэ? 

-Заншил ёсоор нар мандахаас өмнө зүг мөрөө сайн гаргана. Цог хийморийн зүг рүүгээ гарч буян хишгийн  зүгээсээ орж ирнэ гэсэн үг.Зүг мөрөө зөв гаргах нь тэр жилдээ зөв сайн явахын эхлэл  байдаг гэж  монголчууд бэлэгшээдэг. Энэ нь яах аргагүй үнэн. Нар мандахаас өмнө гэж зааж байгаа нь хүртэл утга учиртай. Буддын ёсонд учиргүй зүйл гэж нэг ширхэг ч байхгүй. Яагаад гэвэл нар мандсанаас хойш боссон  хүн рүү Тудгар Ваанчиг хэмээх ертөнцийн шулмас таван хорт сумаар харвадаг. Таван хорт сум нь залхууруулагч, мансууруулагч, будангуйруулагч, тачааруулагч, мунхруулагч гээд.Үүнд хорлогдсон хүн тухайн өдрөө мансуураад залхуураад өнгөрдөг.  Өглөө эрт босвол таван зөв хийгээ эзлээд босоод ирдэг Тэгвэл ялангуяа шинийн нэгний өглөө нар мандсанаас хойш босох юм бол  муу зүйлийг өөртөө дуудчихдаг учир тэр жилдээ бүтэл  муутай байна гэсэн үг.  Мөн шинийн нэгний өглөө гэрийн эзэгтэй заавал сүүтэй цай чанаж, гэрийн эзэнд  цайны дээжээ хийж өгнө.  Түүнчлэн ээж, аавтайгаа золгохоосоо өмнө номын багштайгаа заавал золгоно. Дараа нь ээж, аав, ахмад настантайгаа золгоно. Шинийн 15-ны дотор нүглийг үл тэвчинэ.

-Юуг буян, нүгэл гэх вэ? 

-Бие, хэл, сэтгэлээр  үйлдэх 10 хар нүгэл гэж бий. Биеэр үйлдэх гурван нүгэлд: амьтны амь таслах, хулгай хийх (эс өгснийг авах), буруу хурьцал.
Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл:худал ярих, Хов өгүүлэх, ширүүн үг өгүүлэх, дэмий чалчих. Сэтгэлээр үйлдэх гурван  нүгэл:хомхой сэтгэл, хорон сэтгэл
буруу үзэл. Тэгвэл  эсрэгээрээ дээрх 10 хар нүглийг тэвчих юм бол 10 цагаан буян болдог. Шинийн 15-ны дотор  10 хар нүглийг тэвчиж, чихээрээ муу юм сонсохгүй, нүдээрээ муу зүйл харахгүй байх хэрэгтэй. Шинийн 15-ны дотроо багтаж засал номоо хийлгээгүй  байлаа ч гэсэн хувь хүн өөрөөс хамаарах буруу хилэнцэт  үг, үйлдлээ хүлцэн тэвч.

Миний гол хэлдэг уриа  бууз идэх гол биш, буянаа хураах нь чухал юм.

-Гэрийн эзэн зүг мөрөө гаргачихад үр хүүхэд, гэрийн эзэгтэй мөрөө гаргах шаардлагагүй гэж  хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ нь зөв үү? 

-Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Хүн бүр тус тусдаа зүг мөрөө гаргах ёстой. Түүнээс биш гэрийн эзэн зүг мөрөө гаргачихсан юм чинь би гаргахгүй байж болно гэсэн ойлголт байж болохгүй. Аав хүн хүүхдүүдийнхээ өмнөөс бүх үйлийг дааж, буян заяанд болоод гэнэтийн гай барцадаас хамгаалж чадахгүй шүү дээ.

-Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэл зөв байхад зүг мөр болон засал номоо хийлгүүлэхгүй байж болох уу? 

-Жилийнхээ засал номыг заавал хийлгүүлэх ёстой. Магадгүй, заслаа хийлгүүлээгүй ч зүгээр л  байна гэж бодож болох ч үүнийг хор уршиг нь хожуу гардаг. Хүн төрөлхтөн хэрвээ засал ном хийлгүүлэх шаардлагагүй байсан бол бурхан багшийн гаргасан Дүйнхэрийн ёс үгүй болох байсан байх. Учир нь хэрэгцээ нь байхгүй аливаа зүйл устаж үгүй болдог. Энгийнээр хэлбэл, чанар муутай, чихэнд  нэг л наалдацгүй нэг дуу гарлаа гэхэд тэр дуу 7 хоног яваад л мартагддаг. Орчин үед ийм дуу их гарч байна. Гэтэл хэдэн зуун жил он цаг элээсэн уран бүтээлүүд одоо хүртэл дуулагдсаар хүмүүст хүрсээр л байдаг. Яг үүнтэй агаар нэг бурхны сургаал номлол, зурхай ухаан гэдэг хүн амьд байгаа цагт үүнээс таван махбодь хаашаа ч зугтахгүй. Энэ бүхэн шүтэн барилдлагатай учир зурхайн ёсонтой яах аргагүй холбоотой.  


-Битүүний өдөр үйлдэх гол зан үйлийн тухайд? 

 

-Гэрээ цэвэрлэх гэхээсээ илүүтэй бурхан тахилаа сайтар цэвэрлэж, сэвгүй байхад анхаарна.  

Битүүний өдөр "Балданлхам" бурханг баясгана. Лхам бурхан "Умаа хум” гэх хооронд л замбативийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой  наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэвэрлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унаа лусыг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий. Битүүний орой төв гандан хийд дээр Балданлхам бурхны зэтэр Лхамыг  үүр цайтал  уншдаг

 


 

-Бурхан урлаач хүнтэй уулзаж байгаагийн хувьд нэг зүйл асууя. Гэртээ залсан бурхандаа бид хэрхэн зүй зохистой хандах вэ, Гэрийнхээ хаана байрлуулах вэ гэдгээсээ эхлээд л? 

-Хаалганы эсрэг талыг гэрийн хоймор гэж  монгол гэрт үздэг бол орчин цагт орон сууцанд ороод аль нь гэрийн хоймор болох нь үл мэдэгддэг болсон. Ингэхээр зүг чигийн баримжаагаа алдаад байгаа юм. Тиймээс  зочны өрөөндөө бурхнаа залах нь хамгийн зөв байршил. Зочны өрөөнийхөө голд зогсож байгаад бурхан залах зүгээ тодорхойлно гэсэн үг. Унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бурхан залж болохгүй. Хэрэв зөв зүгээ гаргаж чадахгүй бол гэрийн эзэн "Сэнгэм” бурхны тарнийг 21 удаа уншиж хоёр хурууныхаа завсраар тарниа үлээгээд бурхнаа  залах  хамгийн эрхэм зүгээ өөрөө тодорхойлж болно. Мөн бурхдыг гүнгэрваад заавал зална. Зул, хөвөн, бурхны эд зүйлс, эрхи зэргээс бусад  зүйлс  байж болохгүй. Лагшингийн шүтээн, зарлигийн шүтээн, тааллын шүтээн энэ гурав цогцоороо байж бурхны шүтээний хэсэг бий болно. Ганц бурхан, ганц судар, ганц суварга байж болохгүй. Лагшингийн шүтээн гэдэг нь бурхдууд, зарлигийн шүтээнд бурхны амаар айлдсан номлол,судар,  тааллын шүтээнд суварга багтдаг. Эдгээр цөм бүрдэж байж бурхны шүтээн бүрдэнэ гэсэн үг юм.

 

-Хаа хамаагүй хүнээс бурхан худалдаж аваад гэртээ залах нь хэр тохиромжтой вэ?

Бурхан гэдэг зүйл өөрөө зураг төдий зүйл биш юм. Бурхан урлана гэдэг нь бурхны  сургаал номлолыг дүрсэнд буулгахыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл бурхан зураг гэдэг дүрсэнд ургасан номлол учраас хүн шүтээд гэгээрэлд хүрэх замыг заадаг маш нарийн номтойгоо уялдсан. Бурхан зургийг ном мэт уншиж болно.

Сүсэгтэн олондоо анхааруулж хэлэхэд, хэрвээ бурхан урлуулах гэж байгаа бол мэргэжлийн бурхан урлаач хүн дээр сайн өдөр, сайн цаг харж  байгаад  хандах ёсон бий. Үүнтэй адил бурхан урлаач хүнд  ч гэсэн бурхны тиг татаж эхлэх, болон будаг татах өдөр, мэлмий нээх өдөр энэ бүхэн тусгай өдрүүдтэй. Буруу өдөр эхэлбэл хэзээ ч урлаж дуусдаггүй. Мөн бурхан урлаач хүн тухайн урлах гэж байгаа бурханыхаа номлол сургаалийг нь маш сайн мэддэг  байхаас гадна авшиг лүн ванг нь авсан хүн байх ёстой. 
СУИС-ийн монгол зургийн ангийг төгссөн оюутнууд, бурхны лүн ван аваагүй хүмүүс бурхан урладаг. Ингэж ван аваагүй байж бурхан хамаагүй урлаж ерөөсөө болохгүй. 

-Тиг гэхээр энгийн хүмүүс сайн ойлгохгүй байх л даа?

-Бурхан багшийг бүтээх тогтсон хэмжээ бий. Манайхан масштаб гэж хэлбэл илүү ойлгоно. Том хэмжээтэй зураг тигтэй байх шаардлагатай. Бурхан багшийн сонор дөрвөн хуруу, мэлмий нэг хурууны хагас хэмжээнд багтааж зурна гэдэг. Үүнээс өөрөөр хийвэл хэмжээ алдаатай болно. Бурхан багшийг 32 лагшин 80 найргаар шинжээд энэ тигэн дотор багтаагаад зурвал төгс төгөлдөр дүр нь гарна гэж Ганжуур Данжуурын урлахуй ухааны аймагт бичсэн. Тиг бий учраас хүмүүн төрөлхөтний хамгийн дээд дүр лагшин төгс төгөлдрөөрөө оршиж байна. Тиг гэдэг нь хүний гэгээрсэн тэр дүрийг алдаа эндэгдэлгүй гаргаасай гэсэн зааварчилгаа ном сударт заасан хэмжээс юм.
Догшин бурхдыг бүтээхийн өмнө гүйцэлдүүлэх үйл гэж хүртэл бий. Сахих ёс журмын дагуу гүйцэлдүүлэхгүй бол хилэгнэх гэмтэй. Сүншигтэй догшин бурхдыг бэлхүүснээсээ доош гарган авч явах, байршуулахад хилэгнэн догширч янз бүрийн саад барцад гардаг.

Бурхан бүтээхдээ гурван цагаан, амттаныг л иддэг. Бүтээх үедээ хилэнцтэй идээ зооглодоггүй. Амьтны гаралтай зоог барихыг хориглодог. Дээрээс нь сонгино, сармис идэхийг цээрлэдэг. Мөн бурхан урлаач хүн тамхи татаж ерөөсөө болохгүй. Харин сүү, тараг, тос, зөгийн бал, мөсөн чихэр идэж болдог. Хэрвээ мах идэх шаардлага гарвал гэмийг арилгадаг тарнийг уншаад зооглодог. Мөн бурхан урлаачийн өрөөнд хамаагүй орж, гарахыг хориглодог. Ээж, аав, эмч, номын багш гэсэн дөрвөн хүн л орж болно. Ер нь бол гурван бүдүүдүүлэх, гурван нарийдуулах, гурван шувтайлгах гээд номд заачихсан байдаг Бурхны мэлмийг нь бүлтийлгээд том зурчих юм бол бурхан урлаачийн өөрийн нүд нь тийм болдог гэмтэй. Мөн мутарыг нь урт аль эсвэл богинодуулбал  өөрийн гар хуруу нь хугарч гэмтэнэ зэргээр хилэгнэнэ. Буруу бүтээгдсэн бурханд буга чөтгөр хорогдох аюултай гэдэг шүү дээ. Үүнийг худалдаж авсан тухайн айлд  муу юм тохиолдох, өвчин хагацал, хэрүүл үл тасрана.

-"Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төв”-дөө ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Монголын уламжлалт таван их ухааны нэг аймаг болох урлахуйн ухааныг хөгжүүлэх, ,бурхан шашныг дэлгэрүүлэхийн тухайд байгуулагдсан. Бурхан шүтээн урлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор бурхан урлал, зээгт наамал,төвд хэл, уншлага, ламрин, монгол бичиг, зурхайн хичээл зааж байна. Монголоос өөр хаана ч зээгт наамал бурхан урладаггүй. Миний бие зээгт наамлыг МУУГЗ Б.Цэрмаа багшаас сурч мэдэж авсан.

Мөн бурхны шашны мөн чанараар нь таниулахын тухайд  цуврал томоохон бие даасан лекцийг ард түмэндээ хүргэсээр байна. Хамгийн сүүлд Засгийн газрын үйлчилгээний ажилчдад лекц уншлаа. Хаврын тэргүүн сарын  шинийн зургаанд буюу билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа  "Хишгээ даллаж, Хилэнцээ дарахуй” номын лекц болно. Энэ үеэр  гарч байгаа жилийн засал номыг лам хуврагууд уншина. Мөн буян хишгийн даллага авна. Түүнчлэн Монголд анх удаа эд баялгийн дээд тэнгэр болсон "Замбалгарав” бурхны тахилгыг анхлан үйлдэнэ. Тасалбар Монгол бөхийн өргөөний билетийн кассаар зарагдаад эхэлсэн байгаа. Мөн 1900-1617 утсаар захиалж хотын хаана ч үнэгүй хүргүүлж авах боломжтой.

-Сүсэгтэн олондоо хандан хэлэхэд?

-"Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд залуус маань нэгэн үйлийг зорин хийх аваас бүтэх нигууртай. Хилэнцийг тэвчиж, буяндаа шамдаж явдал мөрөө нэг болгож чадах юм бол ажил үйлс тань явдалгүй бүтэх учиртай.Сар шинийхээ баяраар хишиг буянаа даллан дуудаж, буянаа арвин хурааж сүсэгтэн олон та бүхний маань санасан бүхэн номын ёсоор сэтгэлчлэн бүтэж, саад тотгор гэм бүхэн амирлан одож, сайн үйлс буяны цагаан чуулган ашид мөнхөд арвижин дэлгэрэх болтугай гэж ерөөе.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

collier m茅daillon pour femme avec cha卯ne rolo 22 fleur http://www.rogernoticias.com/olton_frackville/jora-14k-gold-round-white-freshwat
er-cultured-pearl-stud-earrings small beads bracelets http://www.rogernoticias.com/paulding_raton/stabilized-chinese-turquoise-beads-s
mooth-round-shape-7mm craftsman bench bandsaw http://www.rogernoticias.com/pearblossom_amasa/body-chain-for-backless-dress beautiful vintage 10k strand cultured freshwater pearl necklace marked 10k cto http://www.rogernoticias.com/pinland_edesville/personalised-oneplus-5t-hard-case

cremation jewelry white drip cross heart urn necklace memorial ash keepsake pendant with gift bag funnel and chain http://www.mimibrownblog.com/warroad_parmelee/cremation-jewelry-white-drip-cross
-heart-urn-necklace-memorial-ash-keepsake-pendant-with-gift-bag-funnel-and-chain

:

http://www.mothersday2017s.com/constantly/diesel-sac-de-ceinture-le-garuda-balic
onnection-sac-damesdiesel sac de ceinture le garuda baliconnection sac dames
dress tommy hilfiger sweater dress knitted dress grey dress red white and blue tommy hilfiger red http://www.mothersday2017s.com/build/dress-tommy-hilfiger-sweater-dress-knitted-
dress-grey-dress-red-white-and-blue-tommy-hilfiger-red

:

http://www.bekasijakartanews.com/ignite/saint-laurent-monogramme-sac-universit%c
3%a9-small-leather-shoulder-bag-1750saint laurent monogramme sac universit茅 small leather shoulder bag 1750
prix nike air max 2016 femme yf sx http://www.newsglobaltoday.com/enable/prix-nike-air-max-2016-femme-yf-sx