Х.Тэмүүжин: Эхнэртэйгээ багадаа үерхсэн бол онигоо болох байлаа
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин анхны хайртайгаа сурагч насандаа учиржээ. Гэхдээ үерхэж, болзож яваагүй далдхан хайрласан нэгэн. Төв аймгийн Зуун мод хотын IIарван жилийн сургуулийг 1979-1989 оны хооронд анхны хайртай цуг суралцаж төгссөн. 1980-аад оны эхэн үед аймгийн дунд сургуулийн хүрэн форумтай дүрсгүй дэрчгэр жаал биеийн тамирын хичээл дээр хөвгүүдийнхээ хамгийн доор зогсно. Бие жижиг ч хөдөлгөөн хурдан тэр жаал ангидаа "Атаман” нь. Харин түүний "Эрлэг” нь Жаргалмаа охин. Үрхдэг охин биш, гэхдээ л Х.Тэмүүжин гишүүн бага ангидаа ганцхан түүнээс л "жийрхээд” байдаг байж. Яагаад гэхээр тэр ангийн хамгийн өндөр охин, Х.Тэмүүжин хамгийн намхан нь. Айдаг байсан нь эндээс үүсэлтэй.
Багшдаа зангинуулж, чихдүүлж, салбарын өмнө сандал өргөж зогссон ч Х.Тэмүүжин яаж ийж байгаад Жаргалмаа охиныг уйлуулаад зугтдаг байсан гэдэг. Жаргалмаа охин Х.Тэмүүжинг нэг барьж авсан бол "сунгаад” тавьчихдаг аж. Энэ бол бага ангийн сурагч нас. Ахлах ангид орлоо. Ангийн "атаман” Х.Тэмүүжин энд тэндгүй үсчихээ больж боксын дугуйланд явж тодорхой хэмжээний амжилт байгуулж эхэлжээ. Хөвгүүдтэй нэг их зодоон цохион хийгээгүй ч нэг л мэдэхэд сургуулийн "атаман” болчихож. Боск тоглодог, бас үгүй томоохон амжилт гаргасан болохоор үеийн хөвгүүд нь сургаар нь зайгаа барьсан байх. Нөгөө Жаргалмаатайгаа хэрэлдэж зодолдоод байхааргүй болчихсон. Охид ч түүнийг нууцхан хардаг болж. Тухайн үед хөвгүүд өөр байрны орцонд очиж охинтой болзоонд зогсно гэдэг эр зоригийн асуудал байж. Харин Х.Тэмүүжинд бол энэ хууль бараг л үйлчлэхгүй. Гэхдээ тэрбээр "Охидоос болж олон зодолдож явлаа” гэж ярьдаг. Үерхдэг охингүй ч болздог байсан аж.
Харин төгсөх жилээ багад хөөцөлдөж, ноцолдож уйлуулж явсан Жаргалмаа охинд дурлаж түүнийг сэтгэлдээ нууцхан хайрлаж явсан. Төгсөх гээд хичээл ихтэй учир болзоонд зогсох зав хэнд нь ч гардаггүй байж. Сургууль төгссөн дараа жил Х.Тэмүүжин, Жаргалмаа хоёр учирж амьдрал зохиосон ажээ. Багадаа хөөцөлдөж явсан хоёр жаал өнөөдөр гурван хүүхдийн эцэг, эх, өнөр гэр бүлийг буй болгожээ. Х.Тэмүүжин гишүүн эхнэрийнхээ тухай ярихдаа "Бид хоёр сурагч байхдаа үерхсэн бол онигоо болсон биз. Тэмээ, ямаа шиг хоёр хүн хөтөлцөөд явж байвал захын хүн шоолно биз дээ. Эр хүн ганцаараа яаж явдагийг би мэдэхгүй. Яагаад гэхээр насанд хүрээд жил ч болоогүй гэр бүлтэй болсон. Аз жаргалтай гэр бүлийг эхнэр бид хоёр хамтдаа бий болгосон. Одоо дутах юмгүй сайхан амьдарч байна”хэмээн өгүүлсэн байдаг. Жаргалмаа хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хамгийн ойрын зөвлөх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.