Х.Болорчулуун гишүүн ээ таны компани ахиад атаршсан газарт нууцаар тариалалт хийх юм биш биз...

0

 МАН-аас бие даагч, бие даагчаасаа эргээд МАН-даа буцаж орон эргэж холбирохын дээд жишээг үзүүлсэн Х.Болорчулуун бие даагчидад итгэл үзүүлдэг сонгогчдоосоо урвасан. Тэгвэл гишүүний "Дорнод гурил” компани нь эзэн шигээ эргэж тооцогдох хариуцлагаас бултаж булзахдаа сайн аж. Өнгөрсөн жилийн хавар аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь тус компанийг зохих зөвшөөрөлгүйгээр атаршсан газарт тариалалт хийсэн хэмээн 7,8 сая төгрөгөөр торгосон ч торгуулийн мөнгөө авах гэж нэлээд ажил болжээ. Энэ зуурт компани нь торгуулаатөлөхгүй хэмээн албан бичиг чулуудаж бүр цуцлуулах гэж шүүхэд хүртэл ханджээ. Болсон явдлыг Мэргэжлийн хяналтын газар нь Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх , Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулиуд болон холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хавар нь хийсэн байна. Энэ үеэр "Дорнод гурил”-ын Булган сумын нутаг дэвсгэр Шанага нэртэй газарт тариалалт хийсэн талбайд хэмжилт хийгээд аймгийн төв дэх оффист нь очиж газар эзэмших гэрээ, гэрчилгээг нь шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр атаршсан 1016.5 га газарт тариа тарьсан нь тогтоогджээ. Булган сумын ЗДТГ-ын архиваас Засаг даргын захирамжуудыг гаргуулж үзэхэд 2009 оны 5-р сарын 18-ны өдрийн 50 тоот захирамжаар тухайн газрыг зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон, уг газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмшүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших гэрээ гэрчилгээгүй олгогдоогүй байжээ. Ийнхүү гишүүний компани атаршсан их хэмжээний газарт тариалалт хийж байсан нь батлагдсан байна.
Гэсэн ч хэргээ ч хүлээсэнгүй, хариуцлагаа ч бас хүлээхгүй гэжээ. Харин ч төрийн байгууллагуудыг буруутгаж аймаг сумын ажлын уялдаа холбоо муугаас газрын гэрчилгээ олгогдоогүй хэмээн биеэ өмөөрчээ. Улмаар торгуулийн шийтгэврийг цуцлуулахаар удаа дараа бичиг чулуудаж эхэлжээ. Мэргэжлийн хяналтын газарт "Дорнод гурил”-иас 2016 оны 8-р сард, дараа нь 10-р сард ахин бичиг иржээ. Харин мэргэжлийн хяналт нь нэгэнт атаршсан газарт зөвшөөрөлгүй тариа тарьж байсан нь тогтоогдсон торгуулиа төлүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийтгэврээ баталгаажуулж авчээ. Улсын их хурдын гишүүний компанитай тулж байгаа тул ингэсэн нь баталгаатай байсан гэнэ. Улмаар шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэврийг албадан гүйцэтгүүлэхээр хандсанаар гүйцэтгэх ажиллагаа хийгджээ. Ингэмэгц "Дорнод гурил” шүүхэд хандсан гэнэ. Гэсэн ч эцэстээ бууж өгч гүйцэтгэх захирал нь нэхэмжлэлээ татаж авчээ.
Хоёрдахь удаагаа Их хуралд сонгогдож байгаа Х.Болорчулуун нь сонгуулийн өмнөхөн бие даагчын статусаасаа татгалзаж МАН-д орсон. Бие даагчдыг өөрийнхөө хүмүүсээр ИНЕГ-ыг дүүргэсэн гэх хэл ам өмнөх дөрвөн жилд тасраагүй. Сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх бичлэг нь цахимаар цацагдаж шуугиан тарьж байсан. Дүү нь хуулиар хориглосон баавгайн савар гаргах гээд баригдсан гэсэн. Компани нь олон жилийн турш атаршсан газарт тариа тарьж байгаад баригдлаа. Ийнхүү эрхэм гишүүний "зэс ч цухуйгаад” эхэллээ дээ...
 Эх сурвалж: tonshuul.mn Л.Шүүдэр

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex