Олигархиуд болоод оффшорчдыг хэн төлөөлөх бол...

0

Олигархиуд болоод оффшорчдыг хэн төлөөлөх бол...

 

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө бүх нийтээр сонгох цаг айсуй. Сүүлийн үеийн сонин хэвлэл, цахим сайт, радио телевизийн мэдээ мэдээллийн үндсэн агуулга ч үүнд чиглээд эхэлчихлээ. Нийгэм энэ сэдвээр амьсгалж эхэлж байх шиг байна. УИХ-д суудалтай улс төрийн гурван нам хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь иргэдийн сонирхлыг ихээр татаж байна.

 

Засгийн эрхийг барьж, парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлэгч МАН-аас М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх гэсэн нэр сонсогдоод эхлэв.

 

АН Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Лу.Болд, Д.Дорлигжав нарынхаа аль нэгийг нэр дэвшүүлэх байх гэлцэж байна.

Харин МАХН яах бол, Намбарын Энхбаяраа нэр дэвшүүлэх үү, аль эсвэл өөр хүн үү гэж оньсого таацгааж байгаа бололтой. Эдгээр асуултад тун удахгүй парламентад суудалтай дээрх улс төрийн гурван намын Удирдах зөвлөл, улмаар Бага хурал, Бага чуулган, Үндэсний зөвлөлдөх хороо нь хариулт өгөх буй заа.

 

Урагшгүй үйл ажиллагаандаа 2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монголын ард түмнээр муу дүн тавиулсан АН бүх шатандаа хөдөлгөөнд орж аймаг, хот, дүүргийнхээ намын дарга нарыг сонгож, Ардчилсан намын даргаа их сунгаагаар тодрууллаа. Намын даргад нэр дэвшсэн таван хүн нь 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргээр аялж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалдаж санал солилцон, улмаар тэднийхээ саналаар байр эзэлж эрэмбэлэгдсэн нь ард түмний анхаарлыг өөрийн эрхгүй татаж Ардчилсан нам шинэчлэгдэх нь. Алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт хийж чадаж байна гэсэн итгэлийг сэргээв. Харамсалтай нь С.Эрдэнэ дарга эзэн суумагц залгуулж үргэлжлүүлсэн АН-ын аймаг, хот, дүүргийн намын даргыг сонгох сонгуулиас нь шээс шивтэр үнэртэж "Бөөн мөнгөний уралдаан” боллоо гэж гишүүд, дэмжигчид нь урам хугарч эхлэв бололтой.

МАН-ын хувьд таг дуугүй, чив чимээгүй байсан ч тус намын хэсэг ахмад гишүүд намын удирдлагадаа хандаж ил захидал илгээн урд нь намын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлээдэхсэн нь гал асааж удирдлагын түвшинд хэрүүл уруул үүсгэсэн сурагтай. Энэ намын гол онцлог бол эзний харцаар хөдлөх явдал гэдгийг хүн бүр мэднэ. Уг нь бол уурлаж бухимдаад байх зүйл ч биш л дээ.

Үүх түүх сөхөж үзэх юм бол МАН шинэчлэгдэх гэж оролдож, намын гишүүд дэмжигчдийнхээ санал бодолд тулгуурлаж асуудлыг ухаалгаар шийдэх санал санаачилга гаргаж байсан баримт бас байдаг юм.Гэхдээ тэр цаг үе нь өнөөдөртэй харьцуулбал арай өөр буюу тодруулбал тус нам 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны Улсын Их Хурал болоод орон нутгийн сонгуульд ялагдаж сөрөг хүчин болчихоод байсны дараах он жилүүд юм. Өнөөдөр шиг бяр тэнхээ амтагдаж бялуундаа согтож бялуурчихсан цаг үе биш. Тэр үетэй харьцуулбал МАН-ын өнөөгийн цөөнгүй удирдагчдын нүд нь сохорч, чих нь дүлийрчихээд байж тун болзошгүй.

 

Өгүүлж хуучлах гээд байгаа нь 2013 он. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зайлшгүй шаардлагатай байсан цаг үе юм. Ялах нэг хувилбар бэлэн байсан. Энэ бол МАН, МАХН гэсэн угшил, үзэл баримтлал нэгтэй, адилхан дэмжигчидтэй улс төрийн хоёр хүчин нэг баг болон ажиллаж эвсэл болоод дундаасаа нэр дэвшүүлбэл гарах үр дүн нь тун ойлгомжтой байв. Харамсалтай нь тэр боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд МАН-ын нөлөө бүхий нөхөд хүсээгүй юм. Тэр нь цаанаа нарийн учир шалтгаантай байсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ тактикийг эсэргүүцэгчид МАН дотор ч, түүний гадна ч хаана хаанаа хүчтэй байжээ. Хэдийгээр байдал ийм байсан ч МАН-ын тухайн цаг үеийн дарга Ө.Энхтүвшин ухаалаг алхам хийх гэж хичээснийг эрхбиш үнэлэн хэлэх учиртай. МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ шалгаруулахдаа тун нухацтай хандсан. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлыг тус намын түүхэнд анх удаа намын хэмжээнд намын үүр, хороодын хурлаар хэлэлцүүлэн хоёр үе шаттай зохион байгуулсан юм. Эхний үе шатанд анхан шатны бүх намын үүр, хорооны гишүүд дэмжигчдээ хамруулан монголчууд ямар Ерөнхийлөгчтэй байхыг хүсэж буйг тодорхойлуулсан. Нийт 200 мянга орчим иргэд оролцож, төлөв төвшин, ноён нуруутай, байр сууриасаа холбирдоггүй, ам ажил нь нэгддэг, шударга, нэр цэвэр, хууль бус элдэв бохир үйлдэлд нэр холбогдоогүй, үндэсний эв нэгдлийг хангаж чадах хүнийг Төрийн тэргүүн болгохыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ. Хоёр дахь шатны шалгаруулалтанд ард түмний тавьсан дээрх босго шаардлагад нийцэхүйц МАН-ын нэр бүхий гишүүдийг нэрлүүлснээ МАН-ын Бага хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн өрсөлдүүлсэн юм. Би хэрэв андуураагүй бол энэ сунгаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар илүү өндөр оноо авч байсан санагдана.

 

МАН-ын Бага хурал 2013 оны тавдугаар сарын 3-нд хуралдаж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Намын хэмжээний сунгаанд өндөр рейтингтэй оролцсон Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын асуудлыг хэлэлцэж, дараа нь нууц санал хураалт явуулахад эхний санал хураалтаар Ө.Энхтүвшин 91, Б.Бат-Эрдэнэ 91, Д.Оюунхорол 28, Д.Лүндээжанцан 17 хүний санал авчээ. Хамгийн олон оноо авч тэнцсэн хоёр хүн дээр хоёр дахь санал хураалт явуулахад 113:113 –аар дахин тэнцсэн билээ. Ховорхон тохиолдол. Гурав дахь удаагийн санал хураалтаар Б.Бат-Эрдэнэ 117, Ө.Энхтүвшин 108 хүний санал авч есөн саналын илүүгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. МАН-ын даргын энэхүү шинэлэг арга ажиллагаа, намын дотоод амьдралын шинэчлэлд нийт гишүүд, дэмжигчид баярлан талархаж нам маань одоо л жинхэнэ ёсоор шинэчлэгдэх нь хэмээн баясаж байсныг миний бие их тод санаж байна.

 

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн эл үйл явцыг Монголын нийгэм ч талархалтай хүлээж авсан билээ. Нэгдүгээрт, намын дарга нь нээлттэй өрсөлдөөнд орж ана мана өрсөлдөж байгаа нь энэ намд ардчиллын салхи сэвэлзэж, шударга ёс хөгжиж байна. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй нэр дэвших ёстой гэсэн өмнөх үеийн уламжлалт хуучирсан байр суурийг баримтлаагүй, шударга улстөрч гэдгээ батлан харууллаа гэцгээж байв. Гэхдээ үүнд таагүйцэн дургүйцэгчид ч нам дотор нь бас байсан юм. "МАН-ын дарга нам дотроо үнэлэгдсэнгүй”, "МАН лидергүй болжээ”, "Хэзээ намын дарга ингэж байсан юм. Шийдвэртэй алхам хийсэнгүй” гэж тэд Ө.Энхтүвшинг шүүмжилж байв. Энэ бол МАН доторхи шинэ ба хуучны зөрчил тэмцлийн тод илрэл байлаа.

 

АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо (ҮЗХ) мөн оны тавдугаар сарын 7-нд хуралдаж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэх тухай хэлэлцэж баталжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай хэлэлцэхэд түүнтэй өрсөлдөх хүн гараагүй бөгөөд 100 хувь дэмжсэн байна.

 

МАХН Бага чуулганаа хуралдуулж Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэрийг дэвшүүлжээ. Уг нь МАН, МАХН хоёр хамтарна, МАХН нь МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж орно гэсэн хүлээлт эцсийн мөч хүртэл намын гишүүд, дэмжигчдийн дунд байсан билээ.

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Ерөнхий менежерээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын Ерөнхий менежерээр Намын дэд дарга Д.Тэрбишдагва нар ажилласан санагдаж байна.

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намуудын нэр дэвшүүлсэн дээрх байдлаас ажиглахад МАН-ын саналаас МАХН-аар хуваалгах зорилго МАНАН-гийн олигархи бүлэглэлийн дотор илэрхий агуулагдсан нь тод харагддаг юм. С.Баяр зэрэг МАН-ын зарим нөлөө бүхий лидер өөрийн намын нэр дэвшигчийн эсрэг ажилласныг бүгд мэднэ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ингэтлээ дэлгэрэнгүй дурдан яриад байгаагийн учир бол чухам энэ үеэс Монголын улс төрд МАН (хуучнаар МАХН) ба шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин гэдэг улс төрийн хоёр хүчин өрсөлддөг тогтолцоо өөрчлөгдсөнийг онцлон хэлэх гээд байгаа хэрэг. Энэ хүчин зүйл 2017 онд дахин давтагдана. Тийм учраас МАХН-аас хэн нэр дэвших вэ гэдэг нь олон хүний сонирхлыг татаад байгаа болно.

 

МАН-ын өнөөгийн алхаа гишгээнээс харахад намын даргаасаа өөр хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэлгүй байгаа нь ойлгогдож байна. Ө.Энхтүвшингийн тус намд авчирсан 2013 оны шинэчлэл түүхэн дурсамж болж үлдсэн гэж хэлж бараг болно. Тийм болохоор хал үзэж халуун чулуу долоосон тус намын ахмад гишүүдийн санал санаачилга, уриалга талаар өнгөрөх нь дамжиггүй. Оготны дуу тэнгэрт хүрэхгүй гэдэгтэй яг адилхан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН эвсэж орох ёстойг сануулсан намын ахмад 44 гишүүний саналтай ижилхэн хувь заяа хүлээж байгаа, хэн ч сонсохгүй замхарч алга болно. Ихэд дэмжиж сайшааж буй дүр эсгээд сүүлчийн мөчид "Алтан загасны үлгэр”-ийн цурхай загас шиг сүүлээ шарвана. Энэ бол МАН-ын удирдлагын гэм биш зан нь. Уг нь бохир заваан зүйлстэй нэр холбогдоогүй Ө.Энхтүвшин шиг цэвэр улстөрчийг, санал санаачилгатай, туршлагатай бөгөөд тулхтай төрийн түшээг МАН 2017 оны сонгуульд нэр дэвшүүлбэл ялах магадлал өндөр. Ард түмний нүдэн дээр шинэчлэгдэж өөрчлөгдөж чадаж байгаагаа ил тодоор харуулна. Харамсалтай нь тэгж чадахгүй л болов уу. Учир нь Ерөнхийлөгчийн сэнтийд залрах гэсэн М.Энхболдын хүслэн, МАН-ын удирдлага дахь тодорхой зарим хүрээллийн доторхи түүнийг "дэвшүүлэн зайлуулаад” өөрсдөө эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийхийг хүсэмжлэн зүүдлэгчдийн эрх ашиг нэгдэж нийлбэл Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарт од шүүрэх боломжийг олгохгүй. Тэгэхдээ энд нэг зүйлийг зөв ойлгож зөв тооцоолох ёстой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий МАН-аас зай барин "зугтах” болсон. Ингэх эхлэлийг тэд өөрсдөө тавилцаж зам харгуйг нь ханцуй шамлан засалцаж зүтгэлцсэн "гавьяатай” билээ.

 

Энэ үүднээс авч үзэх юм бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч төрж гарах магадлал Ардчилсан Намд илүүтэй хадгалагдаж байж болох юм. Гэхдээ АН бол тун ойлгомжгүй нам. Улсын Их Хурал, орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулсан гавьяатай Норовын Алтанхуягаа өөрсдөө түлхээд унагачихаж байгаа юм. МАН-д ийм дарга байсан бол тахин шүтэгдэнэ. Ардчилсан намд бол үгүй. Гол ялгаа нь энэ. Монгол дахь шударга бусын "загалмайлсан эцэг нь Цахиагийн Элбэгдорж мөн. Түүнд "Битгий давар” гэж хэлэх цаг нь болсон” гэж Н.Алтанхуяг хэлж чадаж байна гэдэг эр зориг юм. Ийм хүнээ Ардчилсан Нам 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж чадах эсэх нь харин өөрөө асуултын тэмдэг. МАНАН-г байгуулалцаж, олигархиудын загалмайлсан эцэг болсон этгээдийг ил тод зарлаж байгаа нь АН-ын амьд эрүүл байгаагийн шинж тэмдэг юм. Үүнийгээ тэд өөрсдөө үнэлж чадахгүй байгаа бол тэр нь ёстой жинхэнэ эмгэнэл.

 

Ийм хандлага илэрхий мэдрэгдээд эхэлсэн болохоор аядуу зөөлөн, ухаалаг чамбай Р.Амаржаргал нь илүү жин дарж ч болзошгүй. Харин С.Зоригийн хэрэг нийгэмд ид маргаан шуугиан тарьж байгаа өнөө үед Үүл баатар нэг их хол давхихгүй л болов уу. Бусад нэр дэвшихийг хүсэгч, жишээ нь Д.Дорлигжав, Б.Баабар нар яахыг үнэндээ мэдэхгүй байна.

 

Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэнийг дэмжих вэ гэдгээс их зүйл хамаарна. Зарим алхмаас нь харахад тэрээр "өөрийн бөхийг биш айлын бөхийг” засаж байгаа бололтой дог. Энэ хардалт хэрэв үнэн бол улс төрийн хөшигний ард аль хэдийнэ МАНАН-гийн яриа хэлэлцээ явагдаж, гол тохиролцоо хийгдчихсэн гэсэн үг. Галт тэрэг хөдөлчихсөнтэй яг адилхан. "Элбэгдоржид хамгаалалт хэрэгтэй, Энхболдод Ерөнхийлөгчийн суудал шаардлагатай” гэж зарим улс төрийн шинжээчид үүнийг тайлж уншиж байсан нь саяхан.

 

Энэ бүгдэд багагүй нөлөө үзүүлэх өөр нэгэн хүчин зүйл Монголын нийгэмд бодитой бий. Тэр бол УИХ-д суудалтай МАХН. Бас улс төрийн бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд, олигархи бүлэглэл болоод оффшорчдын эсрэг идэвхийлэн тэмцэж байгаа иргэний байгууллагын хөдөлгөөнүүд. Тэгэхдээ тэд хүчээ нэгтгэж зохион байгуулалттай ажиллаж чадах эсэх нь бас эргэлзээтэй. Тэднийг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлчихсэн. Яг л 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монголын нийгэм дэх улс төрийн гурав дахь хүчин, жижиг намуудыг бутарган тарааж хүчгүйдүүлсэнтэй адилхан үйл явц идэвхтэй өрнөж байна.

 

"Сант Марал” сангийн сүүлийн судалгаагаар улстөрчдийн рейтингийг Н.Энхбаяр тэргүүлсэн байсан. Тэгвэл МАХН-аас Н.Энхбаяр шиг хүчтэй өрсөлдөгч гараад ирэх вий гэж МАН ч, АН ч айн болгоомжилж байгаа. Хууль дүрмийн заалтыг янз янзаар мушгин тайлбарлаж байгаа нь үүний нэг тод илрэл. Өрсөлдөгчөө замаасаа зайлуулах хэд хэдэн хувилбарыг эрх баригчид бэлтгэчихсэн байгаа нь тодорхой. Тэгэхдээ 2012 он шиг Н.Энхбаярыг шууд баривчлаад шоронд хорьчихож арай л чадахгүй болов уу. Тэгвэл Монголын ардчиллын нэр хүндийг даян дэлхийд унагаж гутаана. Энэ нь эрх баригчид "дүр эсгэсэн ардчилал” багаа хуулж хаясантай адилхан үйлдэл болно. Тэгээд ч тэдэнд тийм үнэмшилтэй үндэслэл энэ удаад олдохгүй. Ерөөсөө байхгүй. Хэрэв ийм алхам хийвэл гадаад ертөнцөд төдийгүй дотооддоо нэр хүндээ алдаж шударга иргэдийн уур хилэнг бадраана. Олигархиуд хийгээд оффшорчдыг үзэн ядах сэтгэлгээ газар аван тэлж байгаа өнөө үед ийм осолтой үйлдэл хийх нь галтай торхон дээр чүдэнз зураад шидсэнтэй адил юм болно.

 

МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сунгаагаар, өөрөөр хэлбэл, намын гишүүд, дэмжигчдээрээ хэлэлцүүлж нэр дэвшүүлнэ гэсэн мэдээ ойрноос чих дэлсэж байна. Хэрэв энэ үнэн бол муу мэдээ биш. Улс төрийн намуудын амьдралд ардчилал гүнзгийрч өөрчлөгдөж шинэчлэгдэж буйн нэг илэрхийлэл болно. МАХН-ын гишүүд, дэмжигчид намын даргаа бараг л нэгэн дуугаар дэмжих болов уу. 2016 оны арванхоёрдугаар сард эрдэм шинжилгээний нэгэн байгууллагаас явуулсан судалгааны дүнгээс харахад МАХН-аас Н.Энхбаяр 71 хувиар гарч Н.Удвал удаалсан байсан. Уг дүр зураг хэлэлцүүлгээр бараг давтагдах нь ойлгомжтой юм. МАН болон АН-аас МАХН-ын ялгарах нэг онцлог бол энэ. Гишүүд, дэмжигчид нь намын даргаа үнэнхүү сэтгэлээсээ дэмждэг юм билээ.

 

Эдгээрийг тал бүрээс нь эргэцүүлэн шинжиж үзэх юм бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа МАХН-аас ихээхэн хэмжээгээр шалтгаалахаар харагдаж байна. МАН болоод АН-ын толгойлогчид үүнийг хамгийн сайн мэдэж байгаа. Уран бэрийн нүүдэл бодож олох гэж тархиа гашилгаж суугаа. Хэрэв Н.Энхбаяр, "босоо” Ганбаатар шиг улстөрчид нэр дэвшвэл аюул болно гэдгийг гадарлахын дээдээр гадарлаж буй. Яагаад гэвэл ард түмний олонхи нь тэднийг дэмжинэ. Тийм зүйлийг гаргуулахгүйгээ ч эрх баригчид бас мэднэ. Тээр жилийн Н.Удвал шиг хүн, тухайлбал эдүгээ үе үе сонин хэвлэлд нэр нь дурдагдаад байгаа Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын аль нэг нь МАХН-аас нэр дэвшлээ ч тун хорлонтой. Хамгийн сүүлчийн сонгуулийн үр дүнг л эргээд нэг харчихаарай. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж элгээрээ эвхэрч мөлхөж байж л босго дөнгөж давсан байдаг. Энэ бол ард түмний сонголт жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байгаагийн бодит дүр төрх.

1993 онд МҮАН, МСДН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн П.Очирбат 54,8 хувийн саналаар, 1997 онд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60,8 хувиар, хоёр дахь удаагаа 2001 онд 58,1 хувийн саналаар, 2005 онд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 53,4 хувийн саналаар, 2009 онд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 51,2 хувийн саналаар, хоёр дахь удаагаа 2013 онд 50,23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан байдаг юм. Эндээс харахад 2017 оны сонгуулиар аль нэг намаас нэр дэвшигч сонгуулийн анхдугаар шатанд ялж шууд Ерөнхийлөгч болох магадлал олигтой харагдаж өгөхгүй байна. Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийг Монголын ард түмэн хоёр дахь шатны сонгуулиар тодруулахад хүрвэл гайхах зүйл байхгүй.

 

Хэрэв МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм бол тэр өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг залгамжлагчаараа томилох өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-ын дарга болгож ар талаа баталгаажуулна. У.Хүрэлсүх зэрэг /дээр нь хор найруулагч Сү.Батболдын бүлэглэл нэмэгдэнэ/ улстөрчдөд энэ нь огтхон ч таашаагдахгүй. Тэр МАН-ын даргаар сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа. Тийм цаг үе нь ирсэн гэдэгт өөрөө гүн итгэлтэй байгаа. Ганц л гай бий. МАН-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодчихвол яах вэ гэсэн асуулт. Ийм дүр зураг харагдаад анхааруулаад хэлчихсэн байна лээ. М.Энхболдод бол алдах юм байхгүй. Ерөнхийлөгч болох гэж байдгаараа зүтгэнэ. Хазахаас бусдыг хийнэ. Хэрэв чадахгүй бол МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга хэвээр үлдэнэ. Энэ нь харин цөөнгүй хүнийг уй гашуудалд автуулна. Зарим хүний "цахилгаан төлөвлөгөө” нуран унана гэсэн үг.

 

Эндээс АН-ын нэр дэвшигчийн аз нь шовойн гозойж, од нь гэрэлтэн гялалзчих гээд байгаа юм. Тэр хүн хэн бэ? Н.Алтанхуяг уу, Р.Амаржаргал уу, эсхүл бүр өөр нэгэн үү? Ц.Элбэгдорж М.Энхболдод насан туршид итгэнэ гэж бас үгүй. Тэр хоёрыг эвсүүлж нэгдүүлсэн эрх ашиг үйлчилж байгаа ч мөнхөд үргэлжилнэ гэдэг юу л бол. Тэгэхээр хошгируулагч Ерөнхийлөгч маань хоёр дахь, гурав дахь хувилбарыг аль хэдийнэ цээжиндээ багцалчихсан суугаа. Тэр нь Н.Алтанхуяг байх магадлал байхгүй. Тэр Ц.Элбэгдоржийн бузар булайг хамгаалахгүй гээд ил тод зарлачихсан байгаа. Б.Ельцинийг ямар ч ялд унагахгүй гэж ам тангаргаа өгч анхныхаа зарлигаар баталгаажуулж гарч ирсэн В.Путин шиг ирээдүйн монгол Ерөнхийлөгч нь хэн бэ хэмээн оньсого таах л үлдэж байх шиг байна.

 

Ардчилсан намынхны энэ мөрөөдөл ахиад л МАХН-аас ямар нэг байдлаар хамаарна. Н.Удвал шиг Ц.Элбэгдоржид буян болж МАН-ын нэр дэвшигчийг унагалцаж шавар шалбаагтай хутгалцах ачтан нь энэ удаад хэн юм бол? Н.Энхбаяр лав биш. "Шударга ёс” эвслээр дөрвөн жил алиа салбадай болгон тоглож, үнэг шиг хуурч мэхэлж хад мөргүүлсэн АН-ынханд одоо МАХН-ын удирдлага эрхбиш итгэж найдахаа больсон байж таарна. Тэд МАН-ын удирдагчдад ч бас гүйцэд итгэхгүй байгаа. УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэж орно гэж хошгируулаад эцсийн мөчид эвтэйхэн бултаж ам руугаа алгадуулснаа мартах болоогүй байгаа.

 

Энэ мэт үүсэн буй болоод байгаа нөхцөл байдал нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг улам "сонирхолтой” бас ээдрээ түвэгтэй болгож байгаа юм. Эцсийн мөчид МАН ба АН-ын олигархи бүлэглэл, оффшорчид нийлж нэгдэж ам хэлээ ололцон андгай тангараг өргөлцөн "хуйвалдах” хувилбар л үлдэж байх шиг байна. Энэ бол хамгийн том аюул. МАНАН ахиад амилна гэсэн үг. Олигархиуд болоод оффшорчдыг төлөөлөн гарч ирэх тэр хүн нь харин хэн бэ? Үүнд тун удахгүй улс төрийн намуудын Бага хурал хариулт өгөх биз ээ. Түүнийг нь иргэд сонгогчид зөвшөөрөх үү, үгүйсгэх үү гэдэг бол өөр асуудал. Бурхан тэнгэр хэнийг хэрхэн яаж таалан соёрхохыг та бид харан баясах л үлдэж байгаа бололтой.


Т.БААСАНСҮРЭН

Судлаач, доктор

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex