Хятадын хэвлэл дээр “Монгол улс Хятадтай нэгдэхээр өөрсдөө сөгдөн гуйж байна” нэртэй нийтлэл гарчээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинь Пин Монгол
улсад хийсэн албан ёсны төрийн айлчлалын өмнө Монгол улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн билээ.
Энэ үеэрээ тэрээр :
"Ер нь ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Хэвлэл
мэдээллийн байгууллагуудын үүрэг их чухал гэж боддог. Тиймээс Хятадын
хэвлэл мэдээллийн байгууллагуудаас аль болохоор олон хүн Монголд ирж,
бодит байдлыг үзэж, хүмүүстэй уулзаж, ярилцаж, асуудлыг баримтад
тулгуурлаж Хятадын ард түмэнд хүргээсэй гэсэн бодол байдаг. Улс төрд ч
адилхан, жирийн хүмүүсийн харилцаанд ч адилхан, ам дамжсан янз бүрийн
цуурхал төдийлөн үнэн байдаггүй. Яг уулзаад ярилцахад их олон зүйл
ойлгогддог. Хамгийн гол нь бид сэтгэлдээ юмны сайн талыг харж, тэр
харилцааг аль болох боломж байна гэж харж, түүнийг ажил болгохын төлөө л
явах юм бол аль ч салбарын харилцаа бие биеэ хардах шаардлагагүй зөв
байна." гэсэн юм.
Үүний дараа Монголд айлчлах үеэрээ ч БНХАУ-ын дарга Монгол улсын бүрэн
эрхт байдал, тусгаар тогтнолыг үеийн үед хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн
билээ.
Харин Хятадын хэвлэл дэхь өдөөн хатгасан мэдээлэл үргэлжилсээр байгаа бололтой.
Хятадын нэгэн хэвлэлд "Монгол улс Хятадтай өөрсдөө нэгдэх гээд сөгдөн гуйж байна" гэсэн гарчигтай илт өдөөн хатгасан нийтлэл гарчээ. Уг нийтлэлд Монголчууд бүгдээрээ Хятадад дуртай, нэгдэхийг хүсч байгаа, Тайвань, Монгол 2-ын аль нь эхэлж нэгдэх вэ? гэх зэргээр бичжээ.
Л.Ганзориг