Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ
"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Хоёр жилийн өмнө "Гал үндэстэн” холбооны гишүүдэд хэд, хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсний нэг нь уул уурхайн компаниудыг сүрдүүлж мөнгө авдаг байсан тухай юм. "АУМ” компанийн захирал Ц.Мягмардорж тэднийг 67 сая төгрөг сүрдүүлж авсан гэж цагдаад мэдүүлсэн ч шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон билээ. Ц.Мөнхбаяр түүний мэдүүлгийг нэр хүндэд халдсан хэмээн үзэж Өвөрхангай аймгийн шүүхэд уржигдар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр Ц.Мягмардоржоос нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.