Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэхийг хүслээ

669
Б.ЗАЯА

Монгол Улс анх удаа зандалчлах зүйл ангиар эрүүгийн хэрэг шалгаж эхэлсэн тохиолдол жилийн өмнө болсон билээ. "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар "Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг шаардаж Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрсэн нь шүүхээс ял авахад хүргэсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлын жилийн ойгоор "Гал үндэстэн” холбоо, Монголын гол нууруудын хөдөлгөөнөөс өчигдөр Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэхээр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулав.

Ц.Мөнхбаярын зураг бүхий цамцаар ижилсэж, уриа лоозон барьсан хүмүүсийг дэмжиж УИХ-ын гишүүн Г.Уянга ирсэн байв. Тэд Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээс гадна гишүүд дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан юм. Тэдний хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авчээ.

Гол, нуурынхаа төлөө олон жилийн турш тэмцсэн үйлдлийг төр засаг, хууль шүүхийн байгууллага таслан зогсоосон гэж Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Ц.Цэрэнханд жагсаалын үеэр онцолж байлаа. Тэрээр "Бидний тэмцлийн зорилго юу байсан нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд улам тодорхой боллоо. Урт нэртэй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад компаниуд хэрхэн ажиллаж байна, Газрын тухай хуулиар Монгол Улсад зургаан сар амьдраад монгол хүнээс давуу эрх эдлээд явах зүйл заалтыг оруулж ирсэн зэргээр Засгийн газар, УИХ хэрхэн ажиллаж байгаа нь ил болсон. Тэд Ц.Мөнхбаярын тэмцлийг зогсоочихоод өөрсдийн дураар яаж ажилладагаа харуулж байна” гэв. Түүнчлэн Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ Ерөнхийлөгч аавд нь өршөөл үзүүлнэ гэсэн итгэлтэй байгаагаа дурдаж "Би аавыгаа өнөөдрийн энэ улсын баатар гэж боддог. Нэг жилийн өмнөх үйл явдлыг бид мартах ёсгүй. Монголчууд маань аав, түүний нөхдийн үйлдлийг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Тэд бусдын хийж чадаагүйг хийсэн юм шүү. Тэгээд ч жилийн өмнөх үйл явдлын дүнд хэн ч хохироогүй, хэн нэгэн айж сүрдсэн явдал болоогүй” гэсэн юм. Холбооны гишүүдийн хэлснээр Ц.Мөнхбаяр "Урт нэртэй” хуулийг батлуулж чадсанаас гадна байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг бий болгосон. Мөн 12 жилийн турш урсац нь тасарсан Онги голыг сэргээсэн гэж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

669 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex