“KFC”-гийн тахианаас шавж гарсан уу
Хэдхэн хоногийн өмнө Хятад улсын "KFC”
сүлжээ ресторанд үйлчлүүлж байсан бүсгүйн хоолноос өт гарсан гэх
мэдээлэл олныг сэрдхийлгээд байсан билээ. Харин үүнийг тус компанийн
зүгээс ташаа мэдээлэл гэж мэдээлсэн бөгөөд тахианы махыг 180 градусын
халуунд шардаг учраас өтөх ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн юм.