2014-08-11 15:41:15 Кувейт, Катарын онгоц “шатахуунгүй” учир Монголоос хөөрч чадахгүй дөрөв хоножээ

693

      2014-08-11 15:41:15  Кувейт, Катарын онгоц “шатахуунгүй” учир Монголоос хөөрч чадахгүй дөрөв хоножээӨнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр буюу энэ сарын долоонд Кувейт, Катарын тусгай нисэх онгоц "Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газарджээ. Захиалгат нислэгийн гэх тус хувийн онгоцоор ямар хүмүүс ирсэн нь тодорхойгүй ч өнөөдрийг хүртэл буцаж нислэг үйлдэж чадаагүй байгаад хэргийн хамаг учир бий болжээ.

Бидэнд ирсэн мэдээллээр бол ИНЕГ-т шатахуун нийлүүлдэг "Сод Монгол” ХХК, "Магнай Трейд” ХХК гэх компаниуд  "ТС” хэмээх шатахуунаа нийлүүлээгүйн улмаас олон улсын тусгай нислэг ийнхүү манай улсад "гацсан” гэх.
 
Бид энэхүү мэдээллийн дагуу холбогдох байгууллагуудаас тодруулахаар холбогдлоо.
 
Олон улсын тусгай нислэгийн энэ онгоц МИАТ компаниар дамжиж ирсэн бөгөөд одоо "Чингис Хаан” олон улсын нисэх буудалд байгаа аж. Энэ талаар МИАТ компанийн газрын үйлчилгээний албаны мэргэжилтэнтэй холбогдоход "онгоц одоог хүртэл энд байгаа нь үнэн бөгөөд нисэх бие бүрэлдэхүүн нь Улаанбаатар хотод байрлаж байгаа. Иймэрхүү олон улсын хувийн нислэг ихэвчлэн МИАТ компаниар ирдэг. Гэхдээ тус компани зөвхөн техник үйлчилгээний асуудлыг л хариуцдаг. Уг онгоц ямар шалтгааны улмаас нисэхгүй байгааг бид мэдэхгүй, Гадаад харилцааны яам л мэдэж байгаа” гэсэн хариултыг өглөө. Тус мэргэжилтэн нэрээ хэлэхээс татгалзсан юм.
 
Харин  "Магнай Трейд” ХХК-ийн Хэлтсийн дарга н.Одончимэг гэх эмэгтэй энэ асуудлыг сонсоод л шууд утсаа салгалаа. Харин ресепшинтэй нь холбогдтол "Биднийг ямар ч мэдээлэлч, байгууллагын ямар ч хүний утасны дугаарыг өгч болохгүй гэж дарга нар хэлсэн учраас мэдээлэл өгөх боломж алга” гэлээ . Мэдээллийг тодруулахаар тус компани руу нэлээд холбогдсоны эцэст "Энэ жил манай байгууллага ИНЕГ-ын ямар нэг тендер аваагүй, шатахуун нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл энэхүү асуудалд ямар ч хамаагүй”  гэсэн тайлбарыг өглөө.
 
Цаашлаад "Сод Монгол” компанитай холбогдоход ИНЕГ-т шатахуун нийлүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөр нэг компаниар дамжуулан нийлүүлдэг гэсэн тайлбарыг хийсэн юм. Тус компанийн Судалгааны албаны дарга н.Сүхбаатарын хэлснээр ""Мэргэван" хэмээх орос захиралтай компаниар дамжуулж ИНЕГ-т шатахуун нийлүүлдэг бөгөөд шатахуун дутаасан зүйл байхгүй, нийлүүлэлт хэвийн байгаа” гэв. Товчхондоо "Бид мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сод Монгол ХХК-ийнхан тэр компанийнхаа тухай тодорхой мэддэггүй хэмээн гүрийж, мэдээлэл өгөхөөс татгалзсан.   
 
Катар, Кувэйтийн онгоц өнөөдрийг хүртэл яагаад хөөрөхгүй байгаа, үндсэн шалтгаан нь юу болох талаар бодитой мэдээлэл олох гэж ИНЕГ, МИАТ, Газрын тосны газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам гээд холбогдох бүх байгууллагуудаас тодруулах гэж оролдлоо. Гэвч бодит  тайлбар өгөхөөс өмнө  "Та энэ мэдээллийг хаанаас авсан юм бэ? Хэн хэлсэн юм бэ” гэх асуултад хариулт өгөхийг шаардаж байсныг цохон тэмдэглэе. Зам тээврийн яамны тухайд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байхын зэрэгцээ онгоц ирсэн гэдгийг л мэдэж байгаа тул ИНЕГ-аас тодруулахыг хүслээ.
 
Түүнчлэн дээрх байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, ажилтнууд "Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй”, "Би сайн мэдэхгүй байна өөр хүнээс асуу”, "Саяхан амралтаа аваад ирсэн болохоор сайн мэдэхгүй байна”, "Дээрээс энэ асуудлаар битгий мэдээлэл өг гэсэн” гэсэн  ижилхэн  тайлбаруудыг л хийж байна.
 
Ямар ч байсан захиалгат нислэгээр ирсэн Кувэйт, Катар улсын онгоц манай улсад газардчихаад "тодорхойгүй шалтгаан”-аар хөөрч чадахгүй дөрөв хоносон аж. Харин биднийг мэдээллийн мөрөөр нягталж байх зуур тус онгоц шатахуунтай болсноор өнөөдөр өглөө буюу 8 дугаар сарын 11-нд хөөрөн одсон тухай мэдээлэл ирсэн юм.
 
Энэ үйл явдлаас харахад хувь, хувьсгалын байгууллагууд ихээхэн хариуцлагагүй хандаж, олон улсын агаарын тээврийн тавцанд нэр хүндээ унагаах дээрээ тулчихаад байгаа нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, салбарын яамны төрийн нарийн бичгийн даргыг солих гэж мунгинаж байх хооронд Монгол улсын агаарын тээврийн асуудал "бензин тосгүй гацах” дээрээ тултал доройтоод байгаа нь нэгэнт ил болж байх шиг.
 
Тиймээс энэ талаар холбогдох албаныхан тодорхой тайлбар хийж, ямар шалтгааны улмаас саатуулсан, ямар арга хэмжээ авсан, Монгол улсын агаарын тээврийн өнөөгийн үнэн төрх ямар байдалтай байгаа талаар олон нийтэд дэлгэн мэдээлэх нь зүйн хэрэг болов уу.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

693 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex