Жанцанноров бол хүн биш
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай амьд ахуйдаа цөөн хүнийг "тоодог” байж. Тэдний нэг нь нутгийн дүү Н.Жанцанноров гэнэ. Д.Пүрэвдорж гуай бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бол Н.Жанцанноров нь зэргэлдээ Зүйл сумынх бөгөөд засаг захиргааны хуучин хуваариар бол энэ хоёр сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуунд багтаж байжээ. Нэгэнтээ Д.Пүрэвдорж гуай руу Жанцанноров ньзалгаад "Байна уу, би Жанцанноров гэдэг хүн байна аа” гэхэд "Чи чинь хүн биш шүү дээ” гэж их найрагч хачин хариу барьж. "За би яахаараа хүн биш болчихов” гэж их хөгжмийн зохиолчийг даруухан инээхэд "Чи чинь бурхан шүү дээ” гэсэн гэдэг. МУИС-ийн багш Ж.Бат-Ирээдүй энэ хуучийг Facebookхуудсандаа өчигдөр тавьсан бөгөөд тэрбээр өдгөө Германы Бонн хотын их сургуульд багшилж байгаа билээ.