ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд 6.6 жилийн хорих ял оноолоо
Харин С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Харин Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 төгрөгийг төлүүлэхээр болжээ.