“Саусгоби сэндс” ХХК-ийн захирал асан Жастин Кабла нарыг шүүнэ
Гадаадын хөрөнгө оруулалтай "Саусгоби сэндс" ХХК-ийг 2007-2011 онуудад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн учир хэрэгт татан шалгаж эхэлсэн. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал асан АНУ-ийн иргэн Жастин Кабла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобол Давид мөн ХиларионВ.Кажуком иргэдэд холбогдох хэргийг татвараас зайлхийсэн хэргээр буруутгаж байгаа юм.